Д.Тогтохсүрэн: Тойрог томсгосноор сонгуулийн зардал гурав дахин нэмэгдсэн, хүнд байна

0

Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 10-нд албан ёсоор эхэлнэ. Энэ удаагийн сонгуулийн зардлыг тойргоос нь хамаарч 800 саяас 1.5 тэрбум төгрөг байхаар Үндэсийн аудитын газар баталсан. Сонгуулийн зардал нэмэгдсэн нь нэр дэвшигчдэд хүнд байгаа талаар гишүүд хэлж байна.УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн сонгуулийн зардлын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Хамгийн хүнд асуудал сонгуулийн зардал байна. Бид Сонгуулийн хуулийг батлахдаа тойрог томсоно гэж тооцоогүй. Үүнээс шалтгаалж сонгуулийн зардал гурав дахин нэмэгдчихсэн.2016 онд жижиг тойрог байхад 200 орчим сая төгрөгт сонгууль хийж байсан. 2020 онд 400 орчим сая төгрөгт хийсэн. Энэ жил тэрбум гараад явахаар байна. Сонгуулийн хөрөнгө босгох маш хүнд байна. Одоо бүх зүйл нээлттэй болсон. Би хүнээс хандив гуйлаа гэж бодоход тэр хүн орлого, зарлагадаа хүртэл тусгадаг болсон. Найз нөхөд, ах дүү нараасаа гуйж байна. Сонгуулийн хуулиар зардлаа багасгасан.Тухайн үед би хуулийн ажлыг хэсгийг ахалж байхад 200, 300 сая төгрөгт сонгуулиа хийж чадна гэж бодож байсан. Гэтэл тойрог томсож зардал асар их нэмэгдлээ. Би хувьдаа сонгуулийнхаа зардлыг гаргаж чадахгүй. Сонгогчдодоо л хандана” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *