1-р тойрог: МАН-ын “тогоо баригч” Д.Тогтохсүрэн гэж ХЭН БЭ

0

Намуудаас УИХ-ын сонгуулийн нийт 13 тойрогт нэр дэвшигчдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгаас  нэр дэвшихээр болж буй Д.Тогтохсүрэн онцолж байна.

Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон МАН-ын гурван гишүүний нэг нь Д.Тогтохсүрэн бөгөөд 2020 оноос хойш УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байна.  Өөрөөр хэлбэл  намынхаа “тогоо баригч”-ын ажлыг хийж байна. 

Тэрбээр 1968 онд Өвөрхангай аймагт төрж, зургаан хүүхэдтэй айлын гурав дахь хүү болон мэндэлжээ. Түүний аав Б.Дуламдорж нь нутаг усандаа улсын сайн малчин гэгддэг. Тэрбээр 1991 онд хуульч мэргэжил эзэмшиж, тус аймгийн Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газраас ажлын гараагаа эхлүүлж байжээ. Түүнчлэн 1996 оноос тус аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга, 2000-2008 он хүртэл тус аймгийн ИТХ-ын дарга, 2008-2016 он хүртэл тус аймгийн Засаг дарга, 2016 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Тэрбээр эхнэр, гурван хүүхэдтэй. Түүний эхнэр хуульч, эрх зүйч мэргэжилтэй.

Хөрөнгө орлогын мэдүүлэг:

АТГ-аас гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгт 2020 онд нийт орлого 128 сая 473 сая төгрөг, өөрийн орлого 50 сая төгрөг, гэр бүлийн орлого 77 сая төгрөг гэж мэдүүлж байсан бол 2022 онд нийт орлого 118 сая болж буурч, харин өөрийн орлого нь 50 саяаас 93  сая төгрөг болтлоо өсчээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 2022 онд автомашингүй болсон. 2019 онд түүний Lexus RX-330 автомашин 79.8 сая /79,800,000/ төгрөгийн үнэлгээтэй байжээ.

  • Өөрийн орлого- 93,069,740 ₮
  • Гэр бүлийн орлого- 25,562,370 ₮
  • Суудлын жижиг машин байхгүй.
  • Нийтийн орон сууц 1ш- 800,000,000 ₮
  • Мал 60ш- 14,800,000₮   
  • Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн- 5,468,670 ₮   
  •  Авлага- 250,000,000 ₮                                                                                                                                        

 “ЖДҮ болон  мөнгө тараасан  гэх асуудалд нэр холбогдсон”

Төрийн өндөр албан тушаалтнуун болон хуулийн байгууллагын дарга нар ЖДҮ санг аалзны тор мэт хэрсэн тухай баримт ил болох үед түүнийг нэр холбогдсон гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан ч “гүтгэлэг” гэсэн удаатай.

2023 онд тэрбээр ахмадуудад мөнгө тараасан дуулианд холбогдсон. Үүнийгээ ч үгүйсгээгүй. Тэрбээр уг асуудалд  “Уржигдар Өвөрхангай аймгийн Хархорин суманд буюу тойрогтоо ажилласан. Уулзалтын дараа 5-6 ахмадад хүндэтгэл үзүүлсэн юм. АН-ынхан бичлэг хийгээд, мөнгө тараасан гэж бичиж байна. Монгол ёсоор ахмадуудад 20 мянган төгрөг өгч, хүндэтгэл үзүүлсэн. Улс төрийн зорилгоор мөнгө тараах бол ил өгөхгүй байх. Миний хувьд олон нийтийн дунд өгсөн. Сумын Засаг дарга намайг дагуулж яваад өндөр настай хүн нь энэ байна гэхээр нь хүндэтгэл үзүүлсэн. Түүнээс биш надад мөнгө тараах зорилго байхгүй. Тараах ч мөнгө байхгүй.” гэх тайлбарыг өгч байлаа.

Төгссөн сургууль:

  • 1986 онд Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургууль
  • 1991 онд Цагдаагийн дээд сургууль, хуульч
  • 1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр
  • 2002 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын магистр

Ажлын туршлага: 

  • 1991-1996 онд Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга
  • 1996-2000 онд Өвөрхангай аймгийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга
  • 2000-2008 онд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
  • 2008-2016 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2018-2020 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *