Сонгууль-2024: “Чөтгөрүүд” цугласан зүүн бүсийнхэн

0

Гал гарч сүйд болохгүй ч энэ тойрогт МАН-ын “чөтгөрүүд” цугласан гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, 30 жил байгаагүй түүхэн шинэчлэлт хийсэн нэрээр олны танил оддоор иргэдийн “тархийг угааж” яваа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намаа ахалсан. Мөн Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхийн алба хашдаг, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр, хөтлөгч сэтэртэй ч гишүүний суудалд 4 жил суусан дээлний хууль санаачилж байсан П.Анужин нарын хүмүүс энэ тойрогт ирэв. П.Анужингийн хувьд 2020 онд Сонгинохайрханаас нэр дэвшин, гишүүн болсон боловч энэ удаад зүүн бүс рүү жийгдсэн нь энэ. Энэ тойрогт аварга Б.Бат-Эрдэнэ нэр дэвших хүсэлтэй байсан ч түүнийг энэ удаад тойргийн гадна үлдээсэн.

Саймширмаар горилогчид байгаагийн нэг нь “М” банкны захирал Л.Соронзонболд. Монголын анхны дижитал банкийг үүсгэн байгуулсан тэрбээр горилох хэмжээний хөрөнгө, мөнгөтэй байх нь дамжиггүй. Харин АН-ын үнэнч албатуудын нэг, УИХ-ын гишүүн Н.Ганибал энэ тойрогт намаа удирдан нэр дэвшжээ. Түүнийг зүүн аймгуудын намын дарга нар болох С.Төмөрхүү, Т.Пүрэвхатан, Ш.Бямбасүрэн, Д.Балдан гэх нөхдүүд дагаж. Ингээд харвал “МАН”-ын чөтгөрүүдтэй цуг АН-ын “хурга” нар өрсөлдөх нь. Улсынхаа Ерөнхий сайд нэрээр бүсийн хөгжил ярьж, орон нутгаар нэг тойрсон Л.Оюун-Эрдэнэг дагаад МАН тодорч магадгүй дүр зураг харагдана.

Эх сурвалж: reelnews.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *