Б.Ганчимэг: Сэтгүүлчдийг залхаан цээрлүүлж байгааг эсэргүүцэж байна
Сэтгуулч Н.Өнөрцэцэгтэй холбогдох хэргийн шүүх
хуралдааны үеэр СБД-ийн шүүхийн байрны гадаа сэтгүүлч
Б.Ганчимэг өөрийн байр суурийг илэрхийллээ.
Б.Ганчимэг: “Би энэ байрны гадаа хэд дэх удаагаа ирж
байгаагаа санахгүй байна. Байс хийгээд л бид нар энд
зогсож байдаг боллоо. Хэдэн сар Н.Өнөрцэцэгийн хэргийг
ажиглалаа. Энэ бол зүгээр бүх талаар залхаан цээрлүүлэлт явагдаж байна. Сэтгүүлч биднийг ээлж дарааллан хэрэгт холбогдуулж, хууль хяналтын байгуулагаас шалгах нэрийдлээр залхаан цээрлүүлж байгаа явдлыг эсэргүүцэж байна. Бидний дуу хоолойг боомилж байгаа энэ явдал олон нийтэд ч, эрх баригдад ч хэвийн үзэгдэл мэт санагддаг болчихлоо. Үүний төлөө сэтгүүлч бид эцсээ хүртэл эсэргүүцэж, улс төрчдийн занаатай шүүх хуралд дуудагдаж байхгүйн төлөө тэмцэх хэрэгтэй.
Улс төрийн занаанд орохгүйн тулд бид зам тойроод гүйх үү?
Эсвэл мөнхийн айдастай явах уу? сэтгүүлчид маань үүн
дээр мэргэжлийн оршихгүй бол янз бүрийн хулгайч,
луйварчид багаараа орж ирээд шантаажилж мөнгө хийдэг
болоод байна. Сэтгүүлзүй бол шороон зам байсан бол бид үүнийг сайжруулсан зам болгосон. Харин залуучууд та нар
минь хурдны зам болгох ёстой шүү.
Сэтгүүлзүйн индрийг цэвэр ариун байлгахын төлөө хатуу
ярьцгаах цаг болжээ. Тийм учраас энэ занаатай төрийн
сэтгүүлзүйн эсрэг явуулж байгаа боомлилтын эсрэг үе
үеийн бүх сэтгүүлчиддээ тэмцье гэж уриалж байна.
Н.Өнөрцэцэг гэдэг шаазгайг шонд өлгөж харуулах гэж
байна. Одоо бүгдээрээ харцгааядаа” хэмээлээ.