УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг солих MYXAYT-ын хурал ирэх сарын сүүлээр товлогджээ

0

MYXAYT-ын Удирдах Зөвлөлийн 10-р сарын 16-ны
өдрийн хурлаас MYXAYT-ын ээлжит бус XXII их
хурлыг 2024 оны 11 дүгээр сарын 4 дэх долоо хоногт
хийхээр шийдвэрлэлээ.
MYXAYT-ын дүрэмд зааснаар Үндэсний танхим нь
байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл
санаачилга, гишүүнчлэлийн үндсэн дээр
байгуулагдаж, өөрөө удирдах ёсонд тулгуурлан
“Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай” Монгол
Улсын хууль болон MYXAYT-ын дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа
явуулах, төвийг сахисан, нийгэмд үйлчилдэг төрийн
бус байгууллага юм.
MYXAYT-ын ээлжит бус XXII их хурлаар MYXAYT-ын
Ерөнхийлөгчийг нөхөн сонгох, батлах асуудлыг
хэлэлцэнэ. MYXAYT-ын Ерөнхийлөгч нь танхимын
Удирдах зөвлөлийн дарга байх бөгөөд Үндэсний
танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах
зөвлөлөөс олгосон болон Дүрэмд заасан эрх
хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг
удирдан чиглүүлэх, танхимын олон улсын хамтын
ажиллагааг идэвхжүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн
болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес
эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах
асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй.

Танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид товч
намтар, мөрийн хөтөлбөрөө бэлтгэн Их хурлын
товлосон өдрөөс хоёр хоногийн өмнө 17:00 цагаар
тасалбар болгон MYXAYT-ын байр, 403 тоот буюу Нэр
дэвшүүлэх комисст хүлээлгэн өгнө.
MYXAYT-ын гишүүн нь 2024 оны 6 дугаар сарын 3-ны
өдрөөс өмнө MYXAYT-д гишүүнээр элссэн бөгөөд
2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар гишүүнчлэлийн хураамжийг бүрэн төлснөөр ээлжит
XXI их хуралд оролцох эрхтэй болно.
MYXAYT-ын гишүүд Та бүхнийг их хуралдаа идэвхтэй
оролцохыг урьж байна. Нэмэлт мэдээллийг дараах
хаягаар холбогдон авна уу.
Жич: Ээлжит бус их хурлыг зохион байгуулах
танхимыг сонгосны дараа өдөр газрыг тодотгон
зарлана.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *