Хүүхдийн баяраар тансаг гэртээ баярхаж суусан Л.Гантөмөрийн бичлэг АН-ыг дэмжихгүй байх бас нэг шалтгаан болов

0

АН-ыг, дарга Л.Гантөмөрийг нь сонгохгүй, түүнд саналаа өгөхгүй байх бас нэг шалтгааныг “Улс төрийн жиргээ”-чид нэрлэлээ. 

Учир нь саяхан болж өнгөрсөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр АН-ын дарга Л.Гантөмөр олон нийтэд хандан мэндчилгээ дэвшүүлэхдээ тансаг хауст, олон төрлийн хоол хийж буй бичлэгээ оруулан, гэр бүлээрээ хэрхэн баярлаж буйгаа гайхуулаад авсан. 

Сонгууль дөхсөн өдрүүдэд, сөрөг хүчний дарга ийнхүү гэр орноо, тансаглаж буйгаа гайхуулсан нь зохимжгүй үйлдэл болсон бөгөөд түүнийг, АН-ыг сонгохгүй, саналаа өгөхгүй байх бас нэг шалтгаан боллоо хэмээн АН-ынх нь нөхөд болох “Улс төрийн жиргээ”-ний хоёр онцоллоо.

Тэдний хувьд “Хүргэн Төөгөө нь юм уу, пиарын багийнхан нь ч юмуу хүүхдийн баяраар тансаглаатахаач” гээд хэлчихсэн шиг байгаа юм. Л.Гантөмөрийн энэ бичлэгийг хүмүүс зээлээ төлөхгүй байгаа юм чинь ийм тансаг гэрт амьдрах нь аргагүй гэж байна.

Монголын ард түмний төдийгүй түмний хүүхдийн төлөө зүтгэх гэж байгаа бол түмний хүүхдүүдийг л баярлуулах хэрэгтэй шүү дээ. Сайн аав, өвөө гэдгээ харуулах гээд байгаа бол тэр таны хувийн, гэр бүлийн асуудал. Гэртээ баярхаж суухын оронд гудамжаар явж хүүхдүүдэд бэлэн тараасан бол зөв байх байлаа. АН-ын жагсаалтыг дэмжиж байгаа дарга Л.Гантөмөр нь ийм байдалтай, ажил хэрэгч бус байхаар АН-ын жагсаалтыг тэр чигт нь дэмжмээргүй санагдаж байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *