Х.Нямбаатар: “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн“-ийн хашаанд АН-ын гишүүн И.Нарантуяагийнх амьдардаг. Э.Бат-Үүл газрыг нь олгож байсан
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд байшин барьсан тухай мэдээлэл хэдхэн сарын өмнө цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Өнөөдөр энэ тухай Хотын дарга Х.Нямбаатар сэтгүүлчдэд тайлбар мэдээлэл өгөв. Тэрбээр,
“И.Нарантуяа гээд АН-ын гишүүн хүний газар юм билээ. Газрыг нь Э.Бат-Үүл дарга олгосон. Нөхөр нь Баянзүрх захын эзэн. Улаанбаатарт 2 сая гаруй хүн амьдарч байхад, ганцхан тэднийх “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн хашаанд амьдарч байна. Энэ асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаа” гэлээ.
Эх сурвалж: Ubn.mn