Л.Оюун-Эрдэнэ: Энэ парламент тогтолцооны томоохон өөрчлөлт хийж, олон чухал хууль баталсан

0

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцон, үг хэлэв.   Тэрээр сүүлийн гурван жилийн турш хамт байж, дэмжин ажилласан УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлэв.

-Сүүлийн гурван жил амаргүй байв. Та бүхний дэмжлэг байгаагүй бол би юу ч хийж чадахгүй байсан. Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ парламент тогтолцооны томоохон өөрчлөлт хийж, олон чухал хуулийг баталсан. Удахгүй УИХ-ын сонгууль болно. Бүгдээрээ шударга, сайхан өрсөлдье.

Энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдэн, ёс зүйн манлайллыг үзүүлсэн УИХ-ын гишүүдийг онцолмоор байна. Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд нарын  гишүүд энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүй гэдээ мэдэгдэж, үе солигдох процессыг хурдлуулсан гэв. 

Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааныг  түр хааж үг хэлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *