Тодруулга: Хүүгийн биеийн байдал маш хүнд, ухаангүй байдалтай найм хоног эмчлүүлж байна

0

2023 оны гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны дугаар тоотод гурван настай хүү зодуулан гуравдугаар сарын 8-ны 09:40 цагийн орчимд ГССҮТ-д ухаангүй байдалтайгаар хүргэгдэж, хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Шалгалтын явцад Л-ийн хамтран амьдрагч Э нь 3-6 насны хөвгүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай Б-г зодсон байж болзошгүй байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. 

Бид хүүгийн аавтай уулзаж тодруулахад “Хүүг маань хойд эцэгтээ зодуулсныг ээж нь цагдаагийн байгууллагаас нуун дарагдуулсан үндэслэлээр баривчилагдсан. Мөн хүүг хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэсэн нь үнэн. Хүүгийн 6 настай ахыг төрсөн аав нь өөр дээрээ авсан” талаараа ярьсан билээ.

Гурван настай хүү өнөөдөр /2023.03.15/ ГССҮТ-д найм дахь өдрөө хэвтэн эмчлүүлж байна. Бид хүүгийн биеийн байдлыг ГССҮТ-өөс тодруулахад “Хүүгийн байдал маш хүнд хэвээр. Ухаан ороогүй, амьсгалын аппараттай, эрчимт эмчилгээ хийлгэж байна” .

Мөн хүүгийн шулуун гэдэсний ойролцоо няцралттай байгаа гэх мэдээлэл нь хүү бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байж болзошгүй гэх мэдээлэл байсан юм. Тэгвэл эмч нарын үзлэгээр хүүд бэлгийн хүчирхийлэл үйлдэгдсэн эсэхийг эцэслэн тогтоогоогүй байгаа юм байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *