Төвийн бүсэд нэр дэвшиж байгаа олонтой,одтой залуу улстөрч Лхасүрэнгийн Одбаяр

0

-Жагсах биш, сонгох нь илүү үр дүнтэй…-

Ардчилсан нам энэ сонгуульд шат, шатны намын
байгууллагуудаа ахалж ажиллаж байгаа
зүтгэлтнүүдээ сойхоор зэхжээ. Тархай бутархай
өнгөрүүлсэн он жилүүд нь намын дотор эв нэгдэл,
үнэнч байдлын үнэ цэнийг өсгөж, орон нутагтаа
голомтоо гал алдалгүй сахисан орон нутгийн намын
хорооны төлөөллийг нэр дэвшүүлэх бодлого барьж
байна. Хэдий тойрог томсож, танигдалт чухал болсон 4 төвд шигдсэн дарга нар залрахгүй, тухайн орон
нутагт ажиллаж амьдардаг, залуусыг зоригтой
илгээхээ эхнээсээ зарласан. Энэ шалгуурыг давж
гарч ирсэн олон шинэ нэрийг бид удахгүй дуулахаас
энэ удаад Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгийн V дугаар
тойрогт яригдаж буй Лхасүрэнгийн Одбаярыг онцолж
байна.
1989 онд төрсөн, энэ жил 35 настай энэ залуу Дархан хотдоо нэр хүндтэй, төрийн хүнд суртал, авлигыг
эсэргүүцэж олон нийтийн талд зогсдог, зарчимч
гэдгээрээ танигджээ. Амьдрал хөөж, аж ахуй эрхэлж,
алба залгуулж явахдаа “Төрийн авлига, хээл хахууль
бол бусдын боломжийг хулгайлж, улс орны хөгжлийг
хойш татдаг хамгийн аймшигтай “хорт хавдар” юм
байна” гэсэн итгэл үнэмшилтэй болж, аяндаа үзэл
бодлоо илэрхийлэн тэмцэж явсаар, аяндаа улс төр
pүү орох шалтгааныг бүрдүүлсэн аж.
Залуу нас алдаж, онож, төлөвшихөд зориулагддаг
болохоос сүүдэрт нуугдах гэж, бусдын далавчин дор
хоргодох гэж заяагаагүй гэдэг үгийн үнэнийг
амьдрал дээр харуулж, өөрөө үлгэрлээд зогсохгүй
бусдыг уриалж яваа манай хүчирхэг залуу үеийн нэг
төлөөлөл тэрбээр 2020 оны сонгуульд бие дааж нэр дэвшсэн, өөрөөр хэлбэл, “дарийн утаа” үнэрлээд
үзчихсэн нэгэн. Дөрвөн жил засагласан МАН төрийн
эрх мэдлээр далайлган, өнгө, мөнгөөр зодсон тэр
жилийн хүч тэнцвэргүй тулаанд Л.Одбаярын 400.
гаруй найз нөхөд, дэмжигчид нь сэтгэлээрээ, итгэл
үнэмшлээрээ ажиллаж өгсөн гэхээр үнэхээр
олонтой, олон нийтийг дагуулах үзэл бодолтой
гэдгийг харуулах биз ээ.
Тэр үед хүний эрх, ардчиллын өндөр мэдрэмжтэй
залуу хүний хувиар Үндсэн хуульд заасан эрхээ
эдэлсэн Л.Одбаяр өнөөдөр харин Ардчилсан намаас
залуучуудын төлөөлөл болж 2024 оны УИХ-ын
сонгуульд нэр дэвшихээр “Ардчиллын Аравт” багын
нэг гишүүн болж, иргэд, олон нийттэй уулзан,
зорилгоо хуваалцаж явна.
Монгол Улс ажлын байр буюу нийгмийн даатгалын
шимтгэлийн бааз суурь муугаас л тэтгэврийн сан нь
алдагдалтай гардаг болохоос хүн амын дөч шахам
хувь нь 0-18 насны хүүхдүүд. 40 гаруй хувь нь 18-35 насны залуучууд байдаг, “Залуусын” гэдэг
тодотголтой улс. Угтаа бол Монголын төр залуусын
төр байх ёстой. Залуусын төр нь залуусаа ажил
орлоготой болгож, ахмадуудаа өргөж тэтгэх учиртай.
Л.Одбаяр яг ингэж боддог, ийм байлгахын төлөө
зорьж, төлөвлөж, ажиллаж яваа залуу.
“Монгол төр авлигагүй бол хүн бүр ажил орлоготой, эрүүл, аюулгуй орчинд сэтгэл дүүрэн амьдарна.
Харин энэ ажлыг гагцхүү залуус хүчээ нэгтгэж,
нэгнээ дэмжиж байж л хийж чадна” хэмээн итгэлтэй
өгүүлэх залуу улстөрч Л.Одбаярт урмын уг, залуустаа
“Жагсах биш, өөрсдийнхөө талыг сонгох нь илүү үр
дүнтэй” гэсэн зөвлөгөө өргөе.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *