“Кью Эс Си” ХХК-иас төрд буцаж очсон”Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т хулгай нүүрлэсэн үү
-Ард түмний баялаг дээр байгуулсан компанийг ашиггүй
ажиллуулах эрх төрд ч байх ёсгүй-
“Төр муу менежер” гэж үг хоосноос гараагүй гэдгийг батлах зйл явц “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК дээр өрнөж байна.
АТГ өнгөрсөн сарын 27, 28, 29-ний өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТОХК-д гүйцэтгэх ажиллагаа явуулж, үйлдвэрийн дарга Г.Дугаржав, Уул уурхай, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Н.Батбаяр, Стратеги, бизнес хөгжлийн газрын дарга Г.Эрдэнэсүх нарыг баривчилсан билээ. Тэднийг их хэмжээний төмрийн хүдрийг гаалийн бурдүүлэлтгүй хилээр гаргахыг удаа дараа оролдсон, “Төмрийн хүдрийн агуулгыг гааль дээр багасгаж мэдүүлэх замаар ашиг олсон” гэсэн шалтгаанаар
баривчилсан байж болзошгүй талаар хэвлэлүүд мэдээлж
байна. Тэд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТОХК-ийг төрд
очсоноос хойш томилогдсон удирдлагууд байгаа юм.
Ард түмний баялгаас хулгай хийх, ашиггүй ажиллуулах
эрх төрд ч байх ёсгүй.
Монголын газар доорх баялаг ард түмний өмч гэдгийг
монголчууд бүгд мэддэг ч тэр баялаг ямар тохиолдолд ард түмэндээ ашигтай байдаг вэ гэдгийг сайн мэддэггүй. Газар доор байгаа эрдэс газар дээр гарч ирж байж баялаг болдог. Тэр баялаг эдийн засгийн эргэлтэд орж, татвар болон бусад хэлбэрээр Улсын төсөвт төвлөрч, цалин, тэтгэвэр болж байж л ард түмэнд ашигтай болдог.
Монголд өнөөдөр 30 гаруй ТОК ажиллаж, 30 гаруй их наяд төгрөгийг эргэлдүүлж байна. Харамсалтай нь, төр өөрөө
удирдаж чиглүүлдэг, улсын төсвөөс ч давсан их хөрөнгө
мөнгө эргэлдүүлж буй эдгээр компаниудаас ашигтай
ажиллаж байгаа нь цөөн. Эсрэгээрээ, алдагдалтай
ажиллаж, төсвөөс буюу ард түмний халааснаас алдагдлаа
нөхүүлдэг нь олон. Өөрөөр хэлбэл , төрийн албан
тушаалтнуудын орлогын эх үүсвэр, жинхэнэ авлига, албан
тушаалын хэргийн үүр уурхай болох бичил орчныг
бүрдүүлсээр ирсэн юм. Иргэд олон нийт энэ байдлыг
хараад тодорхой хувийг нь хувьчлах асуудлыг олон удаа
хөндсөн боловч цөөн хэдэн компаниас бусад дээр
хэрэгжээгүй.
Хувийн хэвшлийг оруулсан тэр цөөн хэдэн компанийн нэг
нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТОХК юм. “Дарханы
төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийг “Кью Эс Си” ХХК-д
концессоор өгөх үед тус компанийн үнэлгээ 15 орчим тэрбум төгрөг байсан бөгөөд улсын төсөвт орлого
төвлөрүүлж чаддаггүй шахам байсан гэдэг.
“Кью Эс Си” ХХК-д концессоор очсоноосоо хойш үйл
ажиллагаа нь жигдэрч, улсын төсөвт өгөх орлого эрс өссөн бөгөөд төр буцаан авах үед жилд 80 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг болсон байсан гэдэг.
Хамгийн гол нь, ашиг орлого ингэж нэмэгдсэний шалтгаан нь тус компанид нүүрлээд байсан төмрийн хүдэр дэх агуулгын зөрүүнээс хулгай хийх явдлыг таслан зогсоосонд оршиж байсан бөгөөд энэ нь яг одоо тус үйлдвэрийн
удирдлагуудын сэжиглэгдэж байгаа хэрэгтэй адилхан
байгаа юм.
Товчхондоо, дарга нарын халаас руу ордог байсан, тус компанид ажилладаг, хамааралтай хүмүүс рүү л урсаж
байсан мөнгийг улсын төсөвв рүү чиглүүлсэн хэрэг.
Харамсалтай нь, эрх баригчид тус компанийн дансыг хааж, зургаан сарын турш нөхцөл байдлыг албаар хүндруулж байгаад төрд буцааж авсан байдаг.
“Кью Эс Си” ХХК энэ асуудлаар шүүхэд хандсан, одоо энэ
хэрэг шүүх дээр байх учиртай.
Хамгийн харамсалтай нь, төр хувийн хэвшилтэй байгуулсан гэрээгээ зерчин, хугацаа нь дуусахаас өмнө хүчээр буцааж авсан компаниа хянаж чадсангүй, дахиад хулгай нүүрлүүлсэн байж болзошгуй нөхцөл байдал үүсжээ.