Д.Энхтүвшин: Үүссэн байдлыг харахад, МАН-аас сонгуульд нэр дэвших нь ёс зүйгүй санагдаж байна

0

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин өөрийгөө МАН-аас нэр дэвших нь зохимжгүй гэж үзжээ.Учир нь, ААН-үүдийн эрх ашгийг хамгаалагч байгууллагын ерөнхийлөгчийн хувьд улс төрийн намууд, тэр дундаа эрх баригч нам тодорхой хэд хэдэн хувийн хэвшлийн үйл ажиллагааг хясан боогдуулж байгаа нь нэр дэвшихгүй байх үндэслэл болсон байна. Түүний хувьд МАН-аас жагсаалтаар нэр дэвшиж байгаа бөгөөд жагсаалтын наймд бичигдсэн юм.Тэрээр өөрийн цахим хуудастаа нийтлэхдээ:-Сонгуулийн өмнө тухайлсан зарим хувийн компаниудын өмч хөрөнгийн эрх, хөдөлгөөнийг “улс төрийн” шинжтэй хязгаарласаар байхад хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллагыг удирддаг хүний хувьд эрх барьж буй намаас сонгуульд нэр дэвших нь ёс зүйгүй санагдаж байна гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *