ХҮЧТЭЙ САЛХИНД 6 ӨРХИЙН ГЭР, 1 МАЛЫН САРАВЧ НУРЖЭЭ

0

Төв аймаг, Жаргалант сум Баянбулаг  багийн “Баянгол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 186 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ зургаадугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагийн орчим борооны өмнөх түр зуурын хүчтэй салхинд 6 өрхийн гэр, 1 малын саравч нурж, 1 худгийн дээвэр хууларсан тухай  мэдээллийг мөн өдрийн 21:13 цагт хүлээн авсан. Жаргалант сумын Баянбулаг баг дахь худгийн дээвэр, иргэн Б-ийн 4 ханатай 1 гэр, иргэн Б, А, А нарын 5 ханатай 3 гэр, иргэн ц, Х нарын 6 ханатай 2 гэр, иргэн М-ийн 8х20 метрийн хэмжээтэй малын саравч тус тус нурсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга  аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.    

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *