Хүн амын дундаж насаар Монгол Улс дэлхийд харьцангуй залууд тооцогдож байна
Ахмад настай хүн амын тоо нь хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн тооноос давахад тухайн улс орны эрүүл мэнд, эдийн засгийн салбаруудад дарамт үүсэж байдаг.
Харин Монгол Улсын хувьд хүн амын 64 орчим хувь нь 35 хүртэл насныхан эзэлдэг билээ. Энэ ч утгаараа Монгол Улсыг залуусын орон гэдэг. Гэвч монгол залуусын нийгэм, эдийн засаг, улс төрийн оролцоо маш хангалтгүй байгааг олон улсын үзүүлэлтүүд, мөн сонгуулийн ирцийг насны ангиллаар харуулсан статистик баталдаг.
Монголын сонгогчдын ирц тогтвортой буурсаар ирсэн, сонгогчдын нас ахих тусам ирц өндөр байдаг ба эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдээс илүү байдаг.
Өнгөрсөн 2020 оны сонгуулийн үзүүлэлтээс харахад, 30-аас доош насны залуучууд бусад насныхнаас 8.3 хувиар доогуур ирцтэй, 65-69 насны сонгогчдоос 26.86 хувиар бага ирцтэйгээр сонгуульд оролцож байжээ.