Боловсролын сайдтан төсвийн мөнгө, төрийн албан хаагчдыг сонгуульдаа ашиглаж байна

0

Эрх баригч МАН сонгуулийн сурталчилгаа эхэлсэн эхний өдрөөс хууль зөрчиж эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тойргийнхоо сургууль цэцэрлэгийн багш нарыг сонгуулийн кампанит ажилдаа дайчилж, сурталчилгаа хийлгэж байна. Түүгээр ч барахгүй төсвийн хөрөнгийг хайр найргүй зарж байгаа тухай тойргийн иргэдээс гомдол ирж байна. Түүний нэг жишээ нь, сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын бүх цэцэрлэг, цэцэрлэгийн бүх ангиудад 60 инчийн телевизор бэлэглэжээ. Бэлэглэжээ гэсний шалтгаан нь энэ мөнгө 2024 оны улсын төсөвт тусаагүй, хууль бус зарцуулалт юм. Тэгээд түүнийхээ барьцаа болгож багш ажилчдыг сонгуулийнхаа кампанит ажилд дайчилсан байна.

Нэг зүйлийг сануулахад, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний алба хаагч нар аль нэг улс төрийн нам, нэр дэвшигчийн сурталилгаанд оролцох нь хуулиар хориотой. Зөвхөн сонгуулийн төв байгууллагын үүрэгт хамаарах сонгуулийн санал хураах ажиллагаанд хяналт тавих болон ажиглагчаар орохыг хуулиар зөвшөөрдөг. Тийм атал боловсролын байгууллагыг толгойлдог хүн, салбарын сайд нь энэ мэт хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа нь байж болох үйлдэл мөн үү? Үүнийг Боловсролын сайдын боловсролгүй байдал гэхээс өөр юу гэж нэрлэх вэ? Тэгээд энэ “боловсролгүй” байдлаа салбарынхаа ажилтнууд, багш, сурган хүмүүжүүлэгч нарт халдааж байгааг хүлээн зөвшөөрч болох уу? Сонгуульд нь оролцохгүй гэвэл цалинг нь хасах уу, ажлаас нь халах уу? Ямар гээч дур зоргын ноёлоод байна аа…

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *