Ч.Лодойсамбуу, Ц.Элбэгдорж нарын саунд хамт байгаа зураг – ХУДАЛ
УИХ-ын 2024 оны сонгуулийн 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт Ардчилсан Намаас нэр дэвшиж буй Ч.Лодойсамбуу болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар саунд сууж буй зураг цахим орчинд тараад байна.
Уг зургийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.
Энэхүү зургийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар Нийслэл гэх цахим хаягнаас “Таны бодол?” гэсэн тайлбартайгаар оруулсан бөгөөд “Зангуу USA china town азарга Эби банди Л.О.Д.О.Й.С.А.М.Б.У.У” гэсэн мэдээллийг зураг бичжээ. Тухайн зургийг дөрвөн цагийн дотор 344 хүн түгээж, 211 хүн хариу үзүүлж, 128 хүн сэтгэгдэл бичжээ. Тэдгээр дунд эвлүүлэг гэсэн хүмүүс байгаа хэдий ч “Локи минь дээ”, “Эбигийн нохой л байна, өлбийсөн гөлөг”, “хорны эзэд” ч гэх сэтгэгдлүүд оржээ.
Зургийг хамгийн түрүүн Google Image-д оруулж үзэхэд тухайн зургийн эх зураг гарч ирэв. Төстэй зургууд ч мөн илэрцэд харагдаж буй доорх зургаас харах боломжтой.
Тухайн зургийн эх зураг нь https://www.spabusiness.com/ хаягт нийтлэгдсэн бөгөөд 2012 онд нийтэлсэн “The Chinese bathhouse” гэх нийтлэлийн зураг буюу уг зургийг эвлүүлсэн байна.
АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ