Ардчиллын 10-ыг Завханыхан багаар нь дэмжиж байна

0

Баруун аймагт физикч эрдэмтэн ганцхан дэвшиж байгаа нь Норовын Тэгшбаяр


УИХ-ын 2-р тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймагт АН-аас нэр дэвшигчид өнөөдөр Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Улиастай сумуудад иргэдтэй уулзаж байна. Бүсчилсэн сонгуулийн 2-р тойрогт АН-аас нэр дэвшигчид нь хамгийн чамбай нэр дэвшигчдэд тооцогдоод байна. Тиймээс ч тэдний уулзалтууд иргэдийн анхаарлыг татаж, халуун дотно, өргөн бүрэлдэхүүнтэй өрнөж байна. Завхан аймгийнханы хувьд ардчиллыг дэмжигчид олонтой бөгөөд үргэлжлүүлэх бус, өөрчлөх сонголт хийж, Ардчиллын 10-ыг багаар нь дэмжихээ илэрхийлж байлаа.

Тэдгээрээс энэ удаа физикийн ухааны доктор Норовын Тэгшбаярыг онцлон танилцуулж байна. Тэрбээр судалгаа, шинжилгээ, цөмийн энергийн зэрэг салбарт дагнан 20 гаруй жил ажиллаж байгаа судлаач. МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын олон улсын арбитрын арбитрч. Мөн Цөмийн энергийн газрын дарга, улсын ерөнхий байцаагч, Геологийн төв лабораторийн даргаар ажиллаж байсан төрийн ажлын туршлагатай нэгэн.  Норовын Тэгшбаяр нь 1978 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, эхнэр 3 хүүхэдтэйгээ амьдардаг, УИХ-д анх удаа нэр дэвшиж байгаа эрдэмтэн залуу бөгөөд саналын хуудаст АН-ын нэр дэвшигчдийн 10-т бичигдсэн байна.

Физикийн ухааны доктор Норовын Тэгшбаяр нь сонгуульд оролцохдоо 3 зүйлд анхаарч ажиллахаа амлан, сонгогчидтойгоо уулзаж байна. Тэрбээр энэ талаараа танилцуулахдаа сонгогчиддоо хандан, төрөө төвхнүүлэх сонголтоо хийхдээ нэр дэвшигчидээ сайн судалж, мэргэн сонголт хийхийг уриалж байлаа. Норовын Тэгшбаяр өөрийн 3 зорилгын талаар ийнхүү танилцуулж байна.

  1. Хавдаргүй монгол болъё. 10 мянган хүнд ногдох хавдрын өвчлөлөөрөө Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Ийм муу зүйлээрээ тэргүүлэхгүй байхын тулд орчин үеийн шилдэг тоног төхөөрөмжүүдийг улсдаа нутагшуулж, суурилуулах нь эхний ээлжийн ажил. Би өөрөө хорт хавдраар өвчилж, үхэл амьдралын заагт хүрээд буцсан хүнийхээ хувьд эрүүл байхын үнэ цэнэ гэж юу болохыг биеэрээ мэдэрсэн. Ийм учраас эргэж ирсэн энэ амьдралаа эрүүл монгол хүний төлөө зориулж ажиллахын тулд төрийн шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшинд оролцож, мэддэг чаддаг бүхнээ зориулж ажиллах зорилготой байна.
  2. Шинжлэх ухаанч, боловсролтой Монголыг бүтээе. Дэлхийн улс орнууд судалгаа, шинжилгээний ажилд үндэсний нийт бүтээгдэхүүнийхээ 4-5 хувийг зориулж, түүнийхээ үр шимээр бүх зүйлд тооцоо, судалгаа, үндэслэлтэй хандаж байна. Өвөг дээдэс, аав ээж маань хүртэл шингэх нарны туяаг харж, маргаашийн өдрийг шинжиж ирсэн судлаач ард түмэн. Гэтэл өнөө Монгол Улсын хувьд судалгаагүй, тооцоогүй шийдвэрүүдийг гаргах нь ихэссэний улмаас монголчууд бид нийтээрээ хохирч байна. Иймээс нийтдээ, тэр дундаа шийдвэр гаргах түвшиндээ энэ судлаач, шинжлэх ухаанч чанараа сэрээцгээх цаг нь болсон байна.
  3. Эрчим хүчний хараат бус, эрчим хүчээр хангадаг улс болоё. Өнөөдөр манай улс эрчим хүчний хувьд хоёр хөршөөсөө хараат байна. ОХУ-аас 30 хувь, БНХАУ-аас 70 хувийн хараат байгаа нь улсаараа хөгжиж чадахгүй байгаа гол шалтгаан юм. Ийм учраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалдаа нийцүүлэн, бүсийн ялгавартай эрчим хүчний хангамжтай болгохын төлөө бодлого боловсруулж ажиллах зорилготой байна.
DSC00555

DSC00577

DSC00578

DSC00604

DSC00607

DSC00611

DSC00676

DSC00977

DSC00988

DSC01010

DSC01012

DSC01016

DSC00555
DSC00577
DSC00578
DSC00604
DSC00607
DSC00611
DSC00676
DSC00977
DSC00988
DSC01010
DSC01012
DSC01016

АН-ЫН СОНГУУЛИЙН ШТАБ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *