ХОМ: С.Жавхлан хоёр монгол гэртэй, 900 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай ч тээврийн хэрэгсэлгүй

0

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг танилцууллаа. Тэгвэл УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч С.Жавхлангийн АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Орлого: Түүний өөрийн орлого 47 сая төгрөг. Харин гэр бүлийн орлогогүй байна.

Орон сууц, барилга байгууламж: Тэрбээр амины орон сууцгүй, нийтийн нэг орон сууцтай. Зуслангийн байшингүй. Амины хашаа, байшингүй. Хоёр монгол гэртэй. Үйлчилгээний зориулалттай барилгагүй бөгөөд үл хөдлөх хөрөнгийн нийт үнэлгээ 344 сая төгрөг байна.

Тээврийн хэрэгсэл: Байхгүй

Мал, аж ахуй: 900 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын 300 адуутай, 1200 хоньтой, 230 үхэртэй, 5 тэмээтэй

Газар: Газаргүй

Үнэт эдлэл, түүхэн үнэт зүйл: 39 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй

Хадгаламж: Байхгүй

Авлага: Байхгүй

Зээл: Байхгүй

Компани, нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Байхгүй

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *