Б.Баттулга: Шадар сайд С.Амарсайханы хүү гэх зурагтай холбогдуулан гомдол гаргасан

0

Цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Шадар сайд С.Амарсайханы хүү гэх тайлбартай буу барьсан эрэгтэйн зураг сошиалд тараад буй. Энэ талаар цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө. ЦЕГ-ын Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Баттулга “Шадар сайд С.Амарсайханы хүү цонхон дээрээ буу барьчихсан зогсож байна гэдэг мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан. Яг энэ мэдээллийн дагуу Шадар сайд С.Амарсайханы бие төлөөлөгч өнөө өглөө цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байна. Энэ гомдлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөн байцаах тасаг хүлээж аваад шалгаж байна. Шадар сайд С.Амарсайханы хүүхэд өнөөдрийн байдлаар гадаад улсад байгаа юм байна. Энэ асуудалтай холбогдуулан нэг зүйл хэлэхэд, анх энэ мэдээллийг цацсан hard.mn сайтаас “Энэхүү зураг нь эвлүүлэг болох нь тогтоогдсон учраас тухайн мэдээллийг нийтэлсэндээ уучлал хүсье” гэдэг залруулга гаргасан байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *