ХОМ: С.Цэнгүүн 440 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 236 сая төгрөгийн ЗЭЭЛТЭЙ
УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд ил боллоо. Тэгвэл намын жагсаалтын 4 дүгээрт бичигдсэн цагаасаа эхлэн олон нийтийн анхаарлын төвд байгаа АН-ын нарийн бичгийн дарга С.Цэнгүүний хөрөнгө орлоготой танилцъя. Тэрбээр өөрийн орлогоо 62 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийн орлогоо 34 сая төгрөг гэжээ. Түүний хувьд 440 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, нэг хашаа байшинтай. 29 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бөгөөд 31 сая төгрөгийн хадгаламжтай аж. Түүнчлэн 236 сая төгрөгийн зээлтэй гэжээ.