ИНФОГРАФИК: Нэр дэвшигчдийн ХОМ-ээс хамгийн, хамгийн
УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид Авлигын эсрэг хууль болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, http://xacxom.iaac.mn сайтад нээлттэй мэдээллээ. Манай сайт энэ удаад УИХ-д /МАНь АН, ХҮН нам/ суудалтай гурван намын нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ийг нэгтгэн хүргэж байна.Ингэхдээ тойрогт нэр дэвшиж буй 78, жагсаалтаар нэр дэвшиж буй 48 хүнээс эхний 30-г нь онцлон хүргэж байна. Мөн УИХ-д гурван намаас тус бүр хамгийн их хөрөнгө, орлоготой болоод үл хөдлөх хөрөнгө, мал аж ахуй, хадгаламжийн тоо, хэмжээгээрээ намаа тэргүүлж буй тав таван нэр дэвшигчийг жагсаалаа.
• • •МАН-аас нэр дэвшигчдийн хөрөнгө
https://flo.uri.sh/visualisation/18341451/embed
• • •АН-аас нэр дэвшигчдийн хөрөнгө
ХҮН намаас нэр дэвшигчдийн хөрөнгө
https://flo.uri.sh/visualisation/18341959/embed
• • •Нам доторх хөрөнгөөрөө тэд тэргүүлж байгаа бол намууд хооронд тэр дундаа, тойрог дунд аль нам тэрүүлж, аль тойрог хамгийн “баян” байгааг дараах графикаар үзүүлж байна. Ийн авч үзэхэд, 13 тойргоос хоёрдугаар тойрог буюу тэрбумтнуудын тойрог бусад тойргоо хөлдөө чирэв. Тухайлбал, хоёрдугаар тойрогт нэр дэвшиж буй МАН-ын есөн кандидатын хөрөнгө нийтдээ 70 тэрбум болж байгаа бол АН-ынх 61.8 тэрбум, ХҮН намынх 13.7 тэрбум төгрөг болсноор сүүл мушгиж байна.Аль тойрог “баян”, аль тойрог “ядуу” вэ
https://flo.uri.sh/visualisation/18342750/embed
Харин нам тус бүрийн нийт нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг дунджилж авч үзвэл, мөн л МАН тэргүүлж байна. Тус намын хувьд нэг кандидат дунджаар 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байгаа бол АН 3.3, ХҮН 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй кандидатуудаа сонгуульд илгээжээ.
https://flo.uri.sh/visualisation/18343753/embed