Ж.ГАНБААТАР: ИРГЭД “ХУЛГАЙГ ЦЭВЭРЛЭЭРЭЙ, ЭРГЭХ ХОЛБООТОЙ БАЙГААРАЙ” ХЭМЭЭН ЗАХИЖ БАЙНА

0

УИХ-ын сонгуулийн есдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Ж.Ганбаатар, Ө.Сумъяабаатар, Х.Ганхуяг нар Баянгол дүүргийн иргэдтэйгээ уулзалт хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Бид биржээр нүүрсээ зарсны үр дүнд Монгол Улсын валютын нөөц нэмэгдэж байна. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Үүний үр дүнд төгрөг үнэгүйддэг байдал арилна. Ойрын үед манай улсын валютын нөөц 7-8 тэрбумд хүрэх байх. Нүүрсийг биржээр зарснаар орж буй орлогыг ард түмний хяналтад авч чадаж байгаа юм.

Баянгол дүүрэгт өнгөрсөн хугацаанд 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн байна. Энэ ажлууд бол нүдэнд харагдахуйц байгаа.

Тухайлбал, 33.5 км замыг засаж, янзалсан байна. Энэ дээр нэмээд 2024 онд 22 км замыг засаж янзална. Манай дүүрэг ойролцоогоор 130 км хатуу хучилттай замтай. Мөн Баянгол дүүргийн ихэнх барилгыг хувьчилсан байдаг. Иймд иргэд хувьчилсан байшингаа засаж янзлаач гэх шаардлагыг тавьдаг. 

Сонгуулийн сурталчилгаа эхлээд гурав дахь өдрөө иргэдтэйгээ уулзалт хийж байна. Иргэдийн зүгээс хулгайг цэвэрлээрэй, эргэх холбоотой байгаарай, Ерөнхий сайддаа хүч нэмээрэй, явж буй шинэчлэлүүдээ хурдан үргэлжлүүлээрэй хэмээн захиж байна.

Мөн тулгамдаж буй асуудлын талаар ярьж байна. Баянгол дүүрэгт хүүхдийн эмнэлэг дутагдалтай байгаа. Бид үүнийг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд пассатны асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Энэ асуудлаар хоёр, гурван байшин дулаалсан. Мөн ипотекийн зээлийг цааш нь үргэлжлүүлнэ. Зургаан хувийн хүүг яаж буулгах вэ гэдэг асуудлыг ирэх дөрвөн жилд ярилцана. Үүнээс гадна тэтгэврийн зөрүүг улам багасгана” гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *