МОНГОЛ УЛС ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ЖАГСААЛТАА 2024 ОНД БАГТААН ЗАРЛАНА
Дэлхийн улс орнууд чухал ашигт малтмалын жагсаалтаа зарлаад эхэлжээ. Тухайлбал, Африкийн хөрш зэргэлдээх Замби, Конго улс цахилгаан машины батарей үйлдвэрлэл, цэвэр эрчим хүчний чиглэлээр 2022 оны 4 дүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэ гэрээнд НҮБ-ын Африкийн эдийн засгийн комисс /UNECA/, Африкийн Экспорт, импортын банк зэрэг олон улсын болон банк санхүүгийн байгууллагууд хамтрагчаар оролцож буй аж. Ингэснээр олон арван жил түүхий эдийн нийлүүлэгч явж ирсэн Африк тивийн имижийг өөрчлөх, ажлын байр илүү ихээр нэмэгдүүлэх чиглэлээр халуун тивийн улс орнууд хамтран ажиллаж байна.
ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ЖАГСААЛТАА ЗАРЛААД ЭХЭЛЖЭЭ. ТУХАЙЛБАЛ, АФРИКИЙН ХӨРШ ЗЭРГЭЛДЭЭХ ЗАМБИ, КОНГО УЛС ЦАХИЛГААН МАШИНЫ БАТАРЕЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧИГЛЭЛЭЭР 2022 ОНЫ 4 ДҮГЭЭР САРД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ.
Гэрээний нэг тал болох Конго улс цахилгаан машинд шаардлагатай гол гурван түүхий эдийн нэг кобальтын зонхилох хэсгийг үйлдвэрлэж буй нь тус улсад дэлхийн эрчим хүчний шилжилттэй холбоотой стратегийн давуу тал олгож байна. Конго улс 2022 онд 130 мянган тонн кобальт буюу дэлхийн нийт үйлдвэрлэлийн 68%-ийг дангаараа хангасан арвин нөөцтэй улс юм. 2023 оны 7 дугаар сард Энэтхэг улс чухал ашигт малтмалын жагсаалтаа зарласан ба улс орнууд бодлогоо тодорхойлж, чухал ашигт малтмалын жагсаалтаа ар араасаа зарласаар байна. Критикил минерал буюу чухал ашигт малтмалын жагсаалт нь улс орнуудын хувьд уул уурхайн салбарын бодлогын салшгүй нэг хэсэг болжээ. Монгол Улс энэ салбарын бодлогоо хэрхэн тодорхойлох, ямар элементүүдийг жагсаалтад оруулах талаар мэргэжлийн байгууллагууд ярилцаж, эхний саналаа гаргасан байна.
“Чухал ашигт малтмал: Монголын болон глобаль чиг хандлага, бодлого, практик” сэдэвт эрдэс баялгийн семинар 5 дугаар сарын 22-ны өдөр болж, энэ талаар ярилцсан юм. МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эдийн засаг, бизнесийн эрх зүйн судалгааны төв, Монголын чухал ашигт малтмалын ассоциацаас зохион байгуулсан семинарын үеэр чухал ашигт малтмалын өнөөгийн нөхцөл, чиг хандлага болон хууль эрх зүй, геологи, уул уурхай, байгаль орчин, эдийн засгийн үр өгөөжийн талаар хэлэлцэж, чухал ашигт малтмалын салбарт баримтлах төрийн бодлого боловсруулахад шаардлагатай мэдээлэл, судалгааг хийх, Монгол Улсын чухал ашигт малтмалын жагсаалтыг гаргах, энэ чиглэлээр боловсруулах суурь дата судалгааг хийх цаг болсон тухай хөндлөө. Олон талын оролцоотой, олон салбарын эрх ашгийг хангасан критикал минерал эдийн засаг, геополитик, байгаль орчны асуудлыг хөндсөн бодлого боловсруулахыг зорьж буй талаараа Монголын чухал ашигт малтмалын ассоциацын тэргүүн М.Дагва дурдав. Тиймээс тус ассоциаци Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтын ажиллагаа эхлүүлсэн бөгөөд хамтарсан судалгааны ажил хийхээр төлөвлөн ажилдаа оржээ. Монгол Улс критикал минералд түшиглэн эдийн засгаа хэрхэн солонгоруулах, стратегийн түнш улсуудтайгаа хэрхэн талаар бодлого харилцах боловсруулах шаардлага бий.
МОНГОЛ УЛС 11 АШИГТ МАЛТМАЛЫГ КРИТИКАЛ МИНЕРАЛ ГЭЖ ЗАРЛАХ САНАЛ ГАРГАСАН
Эхний ээлжинд Монгол Улс 11 ашигт малтмалыг критикал минерал гэж зарлах саналыг тус ассоциацаас гаргасан. Үүний эхний гурав нь зэс, жонш, графит буюу бал чулуу. Энэ нь АНУ, Европын холбооны дунд байдаг жагсаалттай давхцаж байгаа юм. Харин АНУ чухал ач холбогдолтой минералын жагсаалтыг шинэчлэхдээ зэсийг оруулсан.
МОНГОЛ УЛС КРИТИКАЛ МИНЕРАЛД ТҮШИГЛЭН ЭДИЙН ЗАСГАА ХЭРХЭН СОЛОНГОРУУЛАХ, СТРАТЕГИЙН ТҮНШ УЛСУУДТАЙГАА ХЭРХЭН ТАЛААР БОДЛОГО ХАРИЛЦАХ БОЛОВСРУУЛАХ ШААРДЛАГА БИЙ.
Европын холбоо ч мөн жагсаалтдаа зэсийг оруулсан. Манай улс манганыг оруулах боломжтой, манган нь АНУ, Японы жагсаалтад мөн багтдаг. Тус ассоциацийн зүгээс мөн ийм саналтай байна. Газрын ховор элемент, лити, кобальт, цагаан алтны төрлийн металиудыг аль ч улс жагсаалтдаа оруулдаг бөгөөд чухал ач холбогдолтой ашигт малтмалын стратегиа зарлаж, энэ салбарт ойрын үед ямар хөрөнгө оруулах, хамтын ажиллагааг хэрхэн өрнүүлэх, тухайн улсдаа ямар үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогоо тодорхойлж байна гэж Монголын чухал ашигт малтмалын ассоциацийн тэргүүн М.Дагва танилцуулав. Тэрбээр, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр болох 2030 он хүртэлх төлөвлөгөө бий. Энэ төлөвлөгөөтэй уялдуулж, чухал ач холбогдолтой ашигт малтмалын бодлогоо тодотгон оруулах боломжтой байгааг онцлон хэлж байна. Үүний тулд чухал ач холбогдолтой ашигт малтмалын нөөцөө тодорхойлох, 2024 онд улсын хэмжээний дата бэлтгэхээр төлөвлөсөн. УУХҮЯ-наас тендер зарлаж, энэ жил 30 тэрбум төгрөг шийдэж, физик судалгааг нь эхлүүлээд байна. Геологи, химийн судалгааг хэрхэн хийх талаар яриад эхэлсэн. Монгол Улс хөрөнгө гаргаж, энэ ажлыг хийх цаг болсон. Манай зэсийн ордуудын олборлолт урсгалаараа явж байна. Тэгэхээр критикал минералын Монгол Улсын стратегид ойрын үед жилд 1 сая тонн, 2050 онд 2 сая тонн зэс гаргая гэх мэт төлөвлөлт гаргаж, түүнийг дагасан олон ажлууд төлөвлөж болно. Зэсэд суурилсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл байгуулах боломжтой бөгөөд энэ нь стратегийн жагсаалтад орох ёстой гэж үзэж байна. Энэ мэтчилэн багагүй ажил төлөвлөж, чухал ашигт малтмалын жагсаалтаа 2024 ондоо багтаан зарлая гэсэн зорилт тавин ажиллаж байна гэлээ.
С.НАРАНЦОГТ: “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН 44%, НҮҮРСНЭЭС ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН ОРЛОГЫН 65%-ИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэт гэх захирал С.Наранцогт, Байгалийн заяагдмал баялгийг хэрхэн эзэмшиж, хуваарилах талаар зайлшгүй ярих ёстой. “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтцэд стратегийн нүүрс, зэсийн 6 орд бүртгэлтэй байна. Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн ноогдол ашиг болох 34 хүртэлх “Эрдэнэс Монгол” ХХК нүүрсний нөөцийн 22%, экспортын 44%-ийг хангаж, нүүрснээс төсөвт төвлөрүүлсэн орлогын 65%-ийг бүрдүүлж байна. Зэсийн ордын 18%-ийг эзэмшдэг ч төсөвт төвлөрүүлж буй орлогын 67%-ийг эзэлж байна. Эндээс бид дүгнэлт хийх ёстой. Төрийн компаниудын үйл ажиллагаа сүүлийн хоёр жилд харьцангуй ил тод болсон, нүүрсээ биржээр зардаг боллоо. Бид олон улсын стандартын дагуу дүрмийн болон засаглалын шинэчлэл хийж байна. Байгалийн баялагтай улс орнуудын хувьд төрийн бодлого нь тодорхой, ил тод байх ёстой. Стратегийн орд эзэмшиж байгаа компаниуд иргэддээ орлогоосоо хуваарилдаг болох нь цаг хугацааны асуудал. Яагаад улс төр, эрх мэдэлд ойр цөөн хэдэн компани Монголын байгалийн баялгийг эзэмшээд, ард иргэд ядуу байх ёстой юм бэ гэдэг асуудал маш их яригдах боллоо. Энэ бол зарчмын хувьд зөв. Харин зарчмаа яаж зөв хэрэгжүүлж, байгалийн баялгийн менежментийг бүрдүүлж, ил тод үйл ажиллагаа явуулах вэ гэдэг нь чухал гэлээ.
Г.ЁНДОН: МОНГОЛ АШИГТ МАЛТМАЛААРАА ДЭЛХИЙН АНХААРАЛД ОРСОН
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал Г.Ёндон, Манай салбарт гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Үндэсний баялгийн сангийн тухай хууль гарсантай холбоотой стратегийн ордын жагсаалтыг нэмж, төр ордыг эзэмшилдээ авах нь гэсэн болгоомжлол байна. Стратегийн ордын тоог нэмэхгүй. 2007 онд гарсан Стратегийн ордын 1, 2-р жагсаалт бий. Энэ жагсаалтад байгаа ордууд дээрээ олборлолт явуулж, хуваарилалтыг зөв хийх нь чухал юм. Манай салбар хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалтыг зөв хийснээр улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдралд яаж нөлөөлж болдгийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилт тодорхой харууллаа. Тэгэхээр стратегийн ордын жагсаалтад хувийн хэвшлийн эзэмшиж буй ордуудыг улс мэдэлдээ авах тухай ойлголт байхгүй гэдгийг тодруулж хэлье. Зөвхөн одоо ашиглаж буй ордуудын баялгийн хуваарилалтыг шударга явуулъя гэсэн концепц бий. Дэлхий дахинаа байгалийн баялгийн национализм гэх ойлголт байна. Сүүлийн үеийн үйл явцыг харахад зөвхөн Африкийн орнууд төдийгүй маш олон ардчилсан орнууд чухал ашигт малтмалаа нэрлэж, ордууддаа төрийн хяналтыг тогтоож байна. Жишээ нь, Их-7-гийн бүлэг, эдийн засгийн Их-20 болон дэлхийн томоохон уулзалтуудад ашигт малтмал тэр дундаа критикал миниралын www.mongolianminingjournal.com 48 May 2024 тухай л ярьж байна. Өнгөрсөн жил Монголд Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар айлчилсан.
Төрийн тэргүүнүүд чухал ашигт малтмалын ордын хайгуул судалгаа, хэрхэн хамтран ажиллах талаарх байр сууриа илүүтэй илэрхийлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харристай хийсэн уулзалтын сэдэв мөн л критикал минералын тухай байсан. Монгол ашигт малтмалаараа дэлхийн анхааралд орсон байна. Тэгэхээр чухал ашигт малтмалын ордуудаа төр өөрийн хяналтдаа авч байна. Ашигт малтмал тэр дундаа чухал ашигт малтмалын талаар улс бодлогоо зангидах зайлшгүй шаардлага гарч байна.
Д.ХАШБАТ: ГЛОБАЛ КРИТИКАЛ МИНЕРИАЛЫН ЖАГСААЛТЫН ЭХНИЙ 4-Т ЛИТИ ОРЖ БАЙНА
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн ашигт малтмал судлалын багш, “Критикал минералс Монголиа” ХХК-ийн ахлах зөвлөх Д.Хашбат “Монгол орны литийн потенциал” сэдвээр илтгэлээ. Тэрбээр эхлээд лити хэмээх минералыг товч танилцуулав. Лити /Lithuim/ нь Менделеевийн үелэх системийн 3 дугаарт байдаг хамгийн хөнгөн металл. Хамгийн идэвхтэй гадаад давхрааныхаа электроныг маш амархан алддаг, зөрүүлээд амархан авдаг шинж чанарт нь тулгуурлан цахилгаан цэнэгийг нөөцлөх чиглэлээр ашигладаг. Бидний хамгийн их хэрэглэдэг батарейнаас эхлээд мВт-ын хэмжээтэй цахилгаан цэнэг үүсгүүрийн үйлдвэрлэлд лити ашиглах болсон. Энэ утгаараа 2019 оны Химийн салбарын Нобелийн шагналыг лити-ион батарейн механизмыг нээсэн, түүнийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн 3 эрдэмтэн John B. Goodenough, M. Stanley Whittingham болон Akira Yoshino нар хүртсэн.
Тэдний эрдэм шинжилгээний ажил шинжлэх ухаанд хэр үнэ цэнтэй нээлт байсан бэ гэдэг нь эндээс харагдана. 2009 онтой харьцуулахад 2021 онд батарейн түүхий эд болгон ашиглах литийн хэрэглээ 3 дахин өссөн. Литиг өмнө нь газрын тос боловсруулж, тослох материалд ашигладаг байсан бол 2009 оноос хойш ухаалаг гар утас, таблет, лэйптоп, удирдлагатай машин зэрэг бүх л төрлийн mobile зүйлсийн хөдөлгөгч хүч, эрчим хүчний үүсгүүр болсон. Америкийн Геологийн албанаас 2021 онд гаргасан дэлхийн литийн нөөц баялгийн мэдээгээр силикат хэлбэрийн лити 10 сая орчим тонн, давстай холбоотой лити 25 сая тонн байна. 40 сая тонн цэвэр лити дэлхийн хэмжээнд байна гэсэн мэдээллийг гаргажээ. Тэгвэл нөөц нь хаана байна вэ? Силикат хэлбэрийн литийн нөөц ОХУ, БНХАУ-д давамгайлдаг. Мөн Австрали, Канад, Африкийн зарим орнуудад байна. Давсны төрлийн лити нь “Литийн алтан гурвалжин” гэж нэрлэдэг Өмнөд Америкийн Чили, Боливи, Аргентин улсад давсны литийн 80% нь, мөн Хятадын Сычуаньд багагүй хэмжээний лити байна.
МОНГОЛД ОДООГООР 656 МЯНГАН ТОНН ЛИТИЙН НӨӨЦ ТОГТООГДООД БАЙНА
“Монгол лититэй юу?” гэсэн асуултад хариулт хайж, бид 2016 оноос хойш литийн судалгааг хийсэн. Судалгааны үр дүнд 2019 оны байдлаар 656 мянган тонн литийн нөөцтэйг тогтоосон бол 2024 онд 24 мянга орчим тонн нэмэгдэж, нийт 683.6 мянган тонн литийн нөөцтэй. Одоо хоёр ордын хайгуулын ажил дууссан, энэ жилдээ нөөцөө тогтоох байх. 2024 оны хавар литийн дахин нэг ордын хайгуул хийж, ингээд литийн 4 ордтой болж байна. Ковидоос хойш литийн судалгаа хийх сонирхол нэмэгдэж байна. Хайгуулын ажилд гадаадын хөрөнгө оруулалтууд нэмэгдэж байгаа нь сайн зүйл болохыг тэрбээр онцлоод, нарийн тоо хэлэхгүй, ордын нэр дурдахгүйгээр судалгааныхаа үр дүнгээс танилцуулснаа тодруулан хэлсэн юм. Яагаад вэ? литийг сонирхож байна Глобаль критикал минериалын жагсаалтын эхний 4-т лити орж байна. Бидний амьдралыг ухаалаг төхөөрөмжгүйгээр төсөөлөхөд хэцүү болсон. Хүн бүрийн гарт батарей буюу гар утас байна. Литийн эрэлт их байгаа ч нийлүүлэлт нь хязгаарлагдмал байна. Бусад ашигт малтмалын төрөлтэй харьцуулахад литийн судалгаа бараг хийгдээгүйтэй адил бөгөөд тэр утгаар олборлолт нь ч амаргүй аж.
“МОНГОЛ ЛИТИТЭЙ ЮУ?” ГЭСЭН АСУУЛТАД ХАРИУЛТ ХАЙЖ, БИД 2016 ОНООС ХОЙШ ЛИТИЙН СУДАЛГААГ ХИЙСЭН. СУДАЛГААНЫ ҮР ДҮНД 2019 ОНЫ БАЙДЛААР 656 МЯНГАН ТОНН ЛИТИЙН НӨӨЦТЭЙГ ТОГТООСОН БОЛ 2024 ОНД 24 МЯНГА ОРЧИМ ТОНН НЭМЭГДЭЖ, НИЙТ 683.6 МЯНГАН ТОНН ЛИТИЙН НӨӨЦТЭЙ. ОДОО ХОЁР ОРДЫН ХАЙГУУЛЫН АЖИЛ ДУУССАН, ЭНЭ ЖИЛДЭЭ НӨӨЦӨӨ ТОГТООХ БАЙХ. 2024 ОНЫ ХАВАР ЛИТИЙН ДАХИН НЭГ ОРДЫН ХАЙГУУЛ ХИЙЖ, ИНГЭЭД ЛИТИЙН 4 ОРДТОЙ БОЛЖ БАЙНА.
Завханы Баянтэс, Хөвсгөлийн Цэцэрлэгийн залгаа хилийн цаана Тувад литийн хоёр том гигант орд бий. Хятад улс 2010-2013 онд орон даяар литийн судалгаа хийж, литийн потенциалтай бүсүүдээ тогтоосон бөгөөд БНХАУ-ын Алтайн өөртөө засах мужийн Алтай хотод монголчилбол “Хөх тогоо” гэж орд бий. Монголд силикат хэлбэрийн литийн орд байна. Далайн түвшнээс дээш 2500 м-ийн өндөрт давсан хэлбэрийн лити байх боломжтой ба манайд одоо давсны төрлийн литийн хайгуул хийж байгаа аж. Дэлхий дахинд төдийгүй Монголд литийн хайгуул хийх сонирхол нэмэгдэж байгааг судлаач Л.Хашбат онцлон хэлсэн юм. Литийн хайгуул судалгаа үргэлжлэн явагдаж буй бөгөөд Монгол орны литийн нэгдсэн дата мэдээлэл гарах ёстой. Ингэснээр чухал ашигт малтмалын жагсаалтад гол байр эзлэх элементийн нэгээр лити зүй ёсоор нэрлэгдэж буйг семинарт оролцсон салбарын мэргэжилтнүүд хэлж байв.