ХОМ: ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 6 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 528 саяын авлагатай

0

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй тавьжээ. МАН-ын дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалан УИХ-ын сонгуульд анх удаа нэр дэвшиж байна. Түүний жилийн орлого 261 сая төгрөг, гэр бүлийн орлого 65 сая төгрөг. 

Хөрөнгө орлогын мэдүүлгээс: 

  • Нийтийн орон сууц– 2
  • Үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламж– 1
  • Авто зогсоол– 3 /Нийт үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 6 тэрбум төгрөг/
  • Тээврийн хэрэгсэл– Суудлын жижиг машин,Mercedes Benz, S400- 1 /үнэлгээ 120 сая төгрөг/
  • Мал– 102 адуу /үнэлгээ 322 сая төгрөг/
  • Газар– Эзэмших эрхтэй -0.07га- 1 /үнэлгээ 5 сая төгрөг/
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл–  230 сая төгрөг
  • Хадгаламж, харилцах дансны үлдэгдэл– 276 сая төгрөг
  • Авлага– 528 сая төгрөг
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт– Шинэ талст ХХК /70 хувь/, Севен три студи ХХК /100 хувь/, Голомт банк ХК /0.003 хувь/

Эх сурвалж: АТГ 

Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН НАМТАР

Төгссөн сургууль:

  • Говь Алтай аймгийн 1-р арван жил
  • ШУТИС
  • МУИС

Мэргэжил

  • Улс төр судлаач
  • Холбооны инженер
  • Электроникийн инженер

Ажлын туршлага

  • 2000-2007 он “Соёмбо принтинг” ХХК-д ерөнхий менежер, захирал
  • 2007-2009 он “Монгол Шуудан” ТӨХК-д  Маркетинг төлөвлөлтийн газрын дарга
  • 2009-2012 он Монгол Ардын Намын Хэрэг Эрхлэх Газрын Хэвлэл Мэдээлэл Олон Нийттэй Харилцах хэлтсийн дарга
  • 2008-2020 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга
  • 2009-2014 он НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч
  • 2015-2016 он Монгол Ардын Намын Сонгууль хариуцсан Нарийн бичгийн дарга
  • 2016 оноос хойш Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар 4 дэх удаагаа сонгогдон ажиллаж байна.
  • 2022.08.30-нд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайд, ЗГХЭГ-ын даргаар томилогдон ажиллаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *