Д.Нямхүүг 2-8 жилээр хорих заалтаар зүйлчилжээ

0

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 6 дугаар сарын 03-аас 06 дугаар сарын 09-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 123 гомдол, мэдээллийг шалгажээ.

Түүнчлэн эрүүгийн 922 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн хэргүүд дунд Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэрэг багтжээ.

Түүнийг, бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн буруутгаж буй.

Энэ нь Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйл. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих:

  1. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хэргийг дэлгэрүүлбэл, ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутган АТГ-аас шалгаж буй юм. Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 онд Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлж байв. Хуулийн байгууллагаас түүний хамаарал бүхий байгууламжид нэгжлэг хийхэд их хэмжээний үнэт чулуу, валют олдсоноос гадна төрийн өмчийг хувьдаа завшсан байж болзошгүй бичиг баримтууд олдсон гэгддэг билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *