“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн нүүрс биржээр арилжаалав

0

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2024.06.14/ 128 мянган тонн эрчим хүчний нүүрсийг 7,129,600 ам.доллар буюу 24,104,892,416 төгрөгөөр арилжжээ.

“Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газар 3300 тонн төмрийн хүдрийг 231,000 ам.доллар буюу 781,001,760 төгрөгөөр арилжсан байна.

“Хангад эксплорэйшн” ХХК нь 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрсээ 12,672,000 юань буюу 5,907,939,840 төгрөгөөр, “Энержи ресурс” ХХК нь 25,600 тонн хагас хатуу коксжих нүүрсийг 13,056,000 юань буюу 6,086,968,320 төгрөгөөр тус, тус арилжжээ.

Сануулахад, Монгол Улс өнөө жил 80 сая тонн нүүрс экспортлох зорилт тавиад буй. Энэ оны эхний таван сарын байдлаар 31.7 сая тонн нүүрс экспортолсон нь биет хэмжээгээрээ өмнөх оны мөн үеэс 30 гаруй хувиар өссөн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *