Улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 42.1 хувиар өсчээ
- 2024 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 12.7 их наяд төгрөгт хүрэв.
- Энэ нь өмнөх оны мөн үеэс 42.1 хувь буюу 3.8 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
- Харин зарлага 10 их наядыг давж, өмнөх оны мөн үеэсээ бараг 3 их наяд төгрөгөөр ихэссэн байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.7 их наяд төгрөгт хүрснийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ) мэдээлэв.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 42.1 хувь буюу 3.8 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 12.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны эхний таван сарын байдалтай харьцуулахад 42 хувь буюу 3.6 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Харин зарлага 10 их наядыг давж, өмнөх оны мөн үеэсээ бараг 3 их наяд төгрөгөөр ихэссэн байна.
Татварын нийт орлого 2024 оны эхний 5 сард 11.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 40.1%-иар өсөхөд орлогын албан татварын орлого 70.4%, нэмэгдсэн өртгийн албан татвар 30.9%, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 25.4%, нийгмийн даатгалын орлого 21.1%, онцгой албан татвар 53.7%-иар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.