Төлөөлөгчөө ДОРОМЖИЛЖ, иргэдээ ҮЛ ТООДОГ Х.БОЛОРМАА дарга ямар нүүрээрээ УУЛЗАЛТ ХИЙЖ явдаг юм бол…!!

0

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн үнэн төрхийг сонгогчид мэдэхгүй байгаа нь харамсалтай. Сүүлийн 12 жил төвийн дүүрэгт “дарга” даамлын ажил хийсэн тэрбээр “гэрээс гардаггүй, гэдэс алддаггүй” нэгэн гэдгийг дүүргийнх нь гэр хорооллын иргэд ам уралдан ярьж байна. Дүүрэгт нь үер бууж, зуслангийн бүс нь усанд живж байхад тэр Тамгын газрынхаа өндөр шилэн барилгад толгой хоргодон, ам нь үдээтэй юм шиг л суусан.

Дүүргийн төлөөлөгчөөр 12 жил, нийслэлийн төлөөлөгчөөр дөрвөн жил ажиллахдаа хийж бүтээсэн зүйл байхгүй. Харин намын журмын нөхөр, хамтран зүтгэгчээ шүүхэд өгсөн “шогийн эмэгтэй” аж. Дүүргийнхээ ИТХ-ын хурал дээр зөрүүтэй санал хэлсэн төлөөлөгчийг эргүү тэнэг, өвчтэй солиотой хэмээн цоллож “п…” хэмээн гутаан доромжилдог ёс зүйтэй хүн УИХ-д нэр дэвшиж явна. Гэр хорооллынхоо иргэд сонгогчдыг “халтар, заваан, арчаагүй” гэж ялгаж, гутал шавхай болж, хувцас тоос татчихна гээд гудамжаар ч алхаж чаддаггүй “тэнгэрийн амьтан” байсан тэрбээр  эрх мэдлийн төлөө “төрөл арилжиж” газрын амьтан болж, хаа сайгүй алхаж явна.

Дүүргийн Засаг даргын эрх мэдлээ хэтрүүлэн татвар төлөгчдийн мөнгөөр ухуулагч, хэсгийн ахлагч нараа ГАДААДАД АЯЛУУЛСАН, урамшуулал дэмжлэг олгосон гээд “мөнгөөр бороо оруулсан” байж болзошгүй гээд анхаарал татахуйц АЛБАН ТУШААЛЫН буруу зөрүү шийдвэрүүд “гогдуулж” ч мэдэхээр тун эмзэг байгаа.  Хотын төвийн хойморь дүүрэг хэрнээ хогноос нь салгаж чадаагүй, их хэмжээний мөнгө зарлагадан АХМАДУУДЫГ АВЛИГАДАХ тендер зарласан нь илрээд баларсан удаатай. Түүний улстөрийн “хамсаатан” нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэдгийг намынхан нь ярьдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *