П.Сайнзориг намаа гөвж эхлэв үү?

0

Төрийн болон орон нутгийн өмчит компанийг намын цүнхчид бус мэргэжлийн хүн удирдсан цагт л ашигтай ажиллаж, үр шимийг нь ард иргэд хүртдэг болно гэдгийг Нийслэлийн Засаг дарга П.Сайнзориг УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн хойноо л ухаарав уу, аль эсвэл намынх нь бодлого болохгүй байгааг хэлэхгүйгээр сонгуульд амжилт олохгүй болсон уу, гөвж эхэллээ.

Тэрбээр УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа бөгөөд сонгогчидтойгоо уулзах үеэрээ “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн ажлыг улстөрчдийг дагаж явсан хүмүүс л хийдэг явдлыг болиулах цаг нь болсон. Энэ ажлыг мэргэшсэн, ур чадвартай хүмүүс хийх ёстой. Түүнээс биш улс төрийн намын томилгоо байж болохгүй.

Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгоё, хувийн хэвшлийн хийж болдог бизнесүүдийг төр хийхээ больё. Үүн дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарладаг байх ёстой.

Яагаад энэ талаар ярьж байна вэ гэж үү?. Төрийн өмчит компаниудын захирал хэр сайн ажиллахын хэрээр иргэн бүрт ногдох ногдол ашиг нэмэгдэнэ. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын жишээнээс харж болно. Ашиггүй л гээд байсан, хаах гэж байгаа гээд байсан шүү дээ. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэр одоо ч биднийг тэжээсээр байна. Иймээс л мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах хууль эрх зүйн орчин шаардлагатай” гэж сурталдаж явна.

Түүний энэхүү байр суурь нь намынхаа эсрэг ч гэж хэлж болохоор буй. Учир нь, Монголын саалийн үнээгээр нэрлэгдэж ирсэн “Эрдэнэт” үйлдвэрээс эхлээд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Хөтөлийн цемент шохой үйлдвэр” ТӨХК, “Эрдэнэс Монгол” зэрэг олон төрийн өмчит компанийн удирдлагад эрх мэдэлтнүүдийн дохиогоор ажиллах хүмүүс л алба хашиж буй.

Сүүлийн найман жил МАН үнэмлэхүй олонхиор засаглахад энэ талаар ганц ч үг ган хийгээгүй П.Сайнзориг сонгуульд нэр дэвшингүүтээ л ухаантай, ухаантай юм ярьж эхэлдэг байна шүү.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *