318.6 мянган Га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оныхоос 15.8 хувиар буурчээ
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний таван сарын урьдчилсан дүнгээр 12.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр өссөн талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Уг өсөлтөд дараах салбарууд голлон нөлөөлжээ:
Уул уурхай, олборлох салбар
18.1%
Энэ оны эхний таван сард 9 их наяд болоход:
- Чулуун болон хүрэн нүүрсний олборлолт 1.4 их наяд төгрөгөөр
- Бусад ашигт малтмалын олборлолт 37.9 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Боловсруулах салбар
10.7%
Энэ оны эхний таван сард 2.5 их наяд болоход:
- Ундаа үйлдвэрлэл 194.8 тэрбум төгрөгөөр
- Химийн бодис болон химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 45.2 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Цахилгаан, хий, агааржуулалтын салбар
8.7%
Ус хангамж, хүрээлэн буй орчныг дахин сэргээх салбар
24.5%
Улсын хэмжээнд 318.6 мянган Га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 15.8 хувиар буурсан байна.
Тодруулбал:
Мал төллөлтийн хувьд нийт 30 сая хээлтэгч малын 15.5 сая нь төллөсөн ба 14.1 сая төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеэс 3.2 саяар буурсан үзүүлэлттэй байна.