Гадаад худалдааны 70.7 хувийг БНХАУ-тай хийжээ

0

Манай улс энэ оны эхний таван сард дэлхийн 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 10.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 10 гаруй хувиар өссөн байна.

  • Экспорт эхний 5 сард 6.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеийнхээс 74.9 сая ам.доллароор буюу 1.2 хувь,
  • Импорт 26.9 хувиар тус тус өссөн байна.

БНХАУ-тай хийсэн худалдаа нийт бараа эргэлтийн 70.7 хувийг дангаар бүрдүүлж байна.

Нийт худалдаа хийсэн улс орноос БНХАУ-тай хийсэн худалдаа 7.6 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 70.7 хувийг дангаар бүрдүүлж байна. Биет хэмжээгээр тооцоход нүүрсний экспорт 8.6 сая тонноор өсөж, нийт 32.5 сая тоннд хүрсэн талаар ҮСХ-ны хэлтсийн дарга Э.Мягмарханд мэдээллээ.

Гадаад худалдааны тэнцэл урьдчилсан гүйцэтгэлээр 2.0 тэрбум ам.долларын ашигтай гарав.

  • Зэсийн баяжмал: 55.0 сая ам.доллар буюу 5 хувиар, биет хэмжээгээр 12.8 мянган тонноор,
  • Төмрийн хүдэр: 42 сая ам.доллар буюу 21.5 хувиар 719.9 мянган тонноор,
  • Алт: 34.5 сая ам.доллароор өссөн нь экспортод голлон нөлөөлжээ. 

Эх сурвалж: Montsame.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *