Авлигын эсрэг үгүй гэж хэлэхийн төлөө Монгол Ардын намыг багаар нь дэмжихийг Хархорумчуудаас хүслээ

0

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэд сонгогчидтой уулзлаа. Тэрбээр “Эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь Хархорумчууд Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн сонгуульд авлигын эсрэг үгүй гэж хэлэхийн төлөө Монгол Ардын намыг багаар нь бүтэн дэмжихийг Хархорумчуудаасаа хичээнгүйлэн хүсч байна. Та, бид хамтдаа ардчилсан хувьсгалын анхны үнэт зүйлийг эргүүлэн авчрах Шударга ёсны реформд улс үндэстнээрээ нэгдэж, төлөвшсөн ардчиллын хоёр дахь давлагааг эхлүүлцгээе” гэлээ.

УИХ-ын сонгуулийн 1 дүгээр  тойрогт Монгол Ардын намаас Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Б.Батцэцэг, Г.Тэмүүлэн, С.Чинзориг, Г.Ганболд, А.Цогцэцэг, Б.Даваадалай нар нэр дэвшиж байна.

Ерөнхий сайд Эдийн засгийн 4 жилийн төлөвлөгөөг “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тулгуурлан Бүсчилсэн хөгжлийн реформ нэртэй зарласан. Хангайн бүсийг (Архангай, Өвөрхангай, Баянхонгор) Хөгжлийн алтан гурвалжин гэж тодорхойлж, тэргүүлэх чиглэл нь байгалийн төрөлжсөн аялал жуулчлал байх юм. Энэ хүрээнд эртний нийслэл Хархорумыг холбосон 4 эгнээ зам баригдана.

Мөн “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтад шаардлагатай суурь судалгаа, иж бүрэн хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна. Ирэх дөрвөн жилд дуусган, бүтээн байгуулалтын эхний ээлжийн ажлыг эхлүүлэхээр Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Шинэ Хархорум хотын усны хэрэгцээг хангах бүтээн байгуулалтыг эхлүүлж, говийн бүсийг усаар хангах “Орхон Онги” төслийн ТЭЗҮ-ийг батлуулах, барилга байгууламжийг үе шаттай байгуулахаар мөн төлөвлөөд байгаа юм.

Өвөрхангай аймгийн Хархорин суманд 19 шинэ хоршоо байгуулагджээ.  Эдгээрт 196 малчин гишүүнээр элсэж, дөрвөн хоршоо нийт 411.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл аваад байна.

Монгол Ардын намын, Ерөнхий сайдын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхийн тулд хангайн бүсэд нэр дэвшсэн нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж, авлига, хулгай, шударга бустай хамтдаа тэмцэнэ гэдэгт итгэлтэй байна. Үзэл бодол, үнэт зүйлдээ үнэнч байж, мөнгөөр зарчмаа сольж болохгүй. Шинэ 30 жилийг эхлүүлэхэд, ард түмний дуу хоолой парламентад олуулаа байхад та бүхний оролцоо туйлын чухал” гэдгийг Ерөнхий сайд хэллээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *