ӨМНӨГОВЬ: “Дэлхийн боловсролыг Өмнөговьд” хөтөлбөр хэрэгжиж байна

0

Даланзадгад сум, БНСУ-ын Жонжү хотын хамтын ажиллагааны хүрээнд “DZ to world education” сурагч солилцоог хэрэгжүүлж байна.

“Чадварлаг багш-Хөгжсөн хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын ЗДТГ-аас санаачлан БНСУ-ын Жонжү хотын “Пижон” их сургуульд англи хэлний эрчимжүүлсэн 14 хоногийн сургалтад сурагчдыг хамруулах юм.

Тус сургалтад Даланзадгад сумын зургаан сургуулийн сурагчдаас олон улсын ielts, toefl ibt, toefl junior онооны дараалал болон ярих, унших, бичих, сонсох зэрэг 4 ур чадвараар 2 шатны шалгалт авч, хамгийн өндөр оноо авсан 26 шилдэг сурагчийг шалгаруулжээ.

Шалгарсан сурагчдыг 2024 оны зургаадугаар сарын 18-ны өдөр Даланзадгад сумын удирдлагууд хүлээн авч батламж гардууллаа.

Хөтөлбөрийг 2024 оны наймдугаар сарын 5-17-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *