Ч.Хүрэлбаатарын бие хамгаалагчдад тоног төхөөрөмжөө хураалгаж, биедээ гэмтэл авсан сэтгүүлч, зураглаачид цагдаагийн байгууллагад ГОМДОЛ гаргана

0

Ховд аймгийн Булган суманд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, иргэдтэй хийх уулзалтын үеэр түүний бие хамгаалагчид ажлаа хийж явсан сэтгүүлч, зураглаачдыг болон нутгийн иргэдийг танхимаас хөөж гаргасан. Түүнчлэн, Ч.Хүрэлбаатарын бие хамгаалагчид сэтгүүлч, зураглаачидтай зүй бусаар харьцаж, биед нь халдаж, тоног төхөөрөмжийг нь хураан авч, бусдын эрхийг ноцтойгоор зөрчсөн.,,Иймд УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар болон түүний бие хамгаалагчдын ёс зүйгүй үйлдэлд, бие болоод сэтгэл санаа, эд материалаараа хохирсон сэтгүүлч, зураглаачид цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар болжээ.

Уг үйл явдлыг эргэн сануулахад: Өнгөрөгч /2024.06.18/-ны өдөр МАН-аас нэр дэвшиж байгаа Ч.Хүрэлбаатар, С.Энхболд нар Булган суманд иргэдтэй хийх уулзалтаа зохион байгуулжээ. Гэвч тус уулзалтад мэдээ, сурвалжилга бэлтгэхээр ирсэн сэтгүүлч, зураглаачдыг дүрс, видео бичлэг авхуулахгүй, уулзалтаас гар хэмээн хөөсөн байна. Учир шалтгааныг тодруулах гэсэн Сонин.мн сайтын зураглаачийг бие хамгаалагчид нь буланд шахаж, чирч гаргаад, газарт унагааж, тоног төхөөрөмжийг нь дээрэмджээ.

Түүнчлэн, уг уулзалтад ирсэн өөр намын гишүүд, Ч.Хүрэлбаатарыг эсэргүүцэж үгээ хэлсэн энгийн иргэдийг ч хөөж гаргаж, түлхэж унагааж байгаа нь шударга сонгууль болж чадах эсэхэд эргэлзээтэй байгааг харуулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *