Археологич Д.Эрдэнэбаатар нарт оноосон ялыг хэвээр нь үлдээв

0

Археологич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Эрдэнэбаатар, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцээд өмгөөлөгчийнх нь гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болголоо.

Ингэснээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноосон 5.4 сая төгрөгөөр торгож, хятад иргэнд худалдахыг завдсан эртний эд зүйлсийг Соёлын яаманд шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж буй юм. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 25.5-1 дэх хэсгийн соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан гэсэн заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.

Археологич Д.Эрдэнэбаатар, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарыг нийтийн тооллын өмнөх VII-III зуун, эртний Ромын үе буюу нийтийн тооллын IV зууны үеийн археологийн олдворуудыг худалдахыг завдсан хэрэгт холбогдуулан ЭЦА-ныхан 2021 оны гуравдугаар сард шалгаж эхэлсэн байдаг. “Адам” хочтой М.Адъяаням нь Б.Хаш-Эрдэнэ, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл нарын хамт эртний олдворууд болох цэнхэр, ногоон өнгийн хоёр шилэн гүц, чулуун сүх, хаш тээгийг өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцон, Чингэлтэй дүүргийн нутагт борлуулах гэж байхад нь хууль сахиулагчид саатуулсан юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *