Монголын ардчилал ба С.Эрдэнийн үзэл санааны улс төр

0

Монголд Ардчилсан хувьсгалыг өмчилдөг улстөрчид
бий. Нэр дурдаад яах вэ, “Ардын Засаг гэдэг чинь би л
байгаа юм” гэдэг шиг “Бид, би л ардчиллыг авчирсан”
гэдэг санааг яриа болгондоо цухалзуулдаг олон хүн
байдгийг уншигчид мэдэх юм хойно.
Тэгвэл сүүлд хувьсгал гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн
энэ үйл явцад эхнээс нь оролцсон ч тэр талаар ярьж цээжээ дэлддэггүй, гэсэн ч үзэл санаандаа тууштай
үнэнч яваа, Монголын ардчиллын гол түшиг тулгуур
болсон Ардчилсан намд ардчилсан үзэл санааг аварч үлдэх түүхэн үүргээ нэг бус удаа гүйцэтгэсэн
С.Эрдэнийг Зөв.мн онцолж байна.
Ардчиллын анхны зүтгэлтнүүдийн нэг
Монгол Улс ардчиллын замаар замнахад залуучууд гол үүрэг гүйцэтгэсэн гэдгийг монголчууд бүгд л
мэднэ. С.Эрдэнэ тухайн үед залуучуудын хамгийн
том байгууллага болох Монголын хувьсгалт
залуучуудын эвлэлд ажиллаж байх үедээ ардчилсан
хөдөлгөөнд идэвхтэй оролцож, Багануур дүүргийн
Ардчилсан намыг байгуулан, анхны даргаар нь
ажиллаж байв.


Ардчилсан үндсэн хуулиа баталж, олон намын
тогтолцоонд шилжсэн анхны УИХ-ын сонгуульд
тэрбээр Монголын Ардчилсан Нам, Монголын
Үндэсний Дэвшлийн Намын нэгдсэн төв штабын даргын үүрэг гүйцэтгэсэн тэрбээр 1996 онд
монголчууд анх удаа ардчилсан хүчинд итгэл
хүлээлгэсний дараа Нийслэлийн Баянгол дүүргийн
Засаг даргаар томилогдож, 2000 он хүртэл ажиллаж байв.

2000 оны сонгуульд Ардчилсан нам ялагдаж,
Ж. Наранцацаралтаас өөр төлөөлөлгүй болсны дараа
С.Эрдэнийн намд гүйцэтгэх үүрэг өссөн байдаг
бөгөөд тэрбээр ардчиллын төлөөх намууд нэгдэж,
Ардчилсан нам байгуулах үйл явцад голлох үүрэгтэй
оролцож, үүсгэн байгуулалцаж байлаа.

Улмаар Нийслэлийн Баянгол дүүргийн Ардчилсан
намын дарга, Монголын Ардчилсан намын даргаар ажиллаж, 2003 оноос 2007 оныг хүртэл Монголын ардчилсан холбоог удирдаж байв.
Шилжилтийн үеийн хариуцлагыг хүлээж,
иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээж эхлэв.
С.Эрдэнэ 2008 онд Баянгол дүүргээ уих-ын
гишүүнээр анх сонгогдож, түүнээс хойш тасралтгүй
гурван удаа улиран сонгогджээ.
С.Эрдэнэ уих-ын гишүүнээр ажиллах хугацаандаа
иргэдийн нийгмийн баталгааг хангах чиглэлд
голлон анхаарч ажилласан бөгөөд 80 гаруй хуулийн
төсөл санаачилж, 50 гаруйг нь батлуулсан байдаг.
Түүний батлуулсан Иргэдийн нийгмийн даатгалыг
нөхөн тооцох хуулиар 700 мянган иргэн хийе гэсэн ч
хийх ажил байгаагүй ороо бусгаа үеийн 1-11 жилийн
нийгмийн даатгалаа нөхөн төлж, нийгмийн
баталгаагаа хангаж байлаа.
Төр алдаагаа засаж залруулж, иргэдийнхээ өмнө
хариуцлага хүлээдэг сонгодог ардчиллын жишгийг
тэрбээр харуулж чадсан байдаг.
С.Эрдэнэ мөн нас барсан эхнэр, нөхрийнх нь
тэтгэврийг үлдсэнд нь олгох Хамтын тэтгэврийн
хуулийг анхлан санаачилж байв.

Ардчиллын гал хамгаалагч
С.Эрдэнэ албан тушаалтай зууралддаг хүн биш.
Аливаа ажилд үүргээ ухамсарлаж ороод, хариуцлагаа
хүлээж чаддаг улстөрч гэдгээ 2000 оны сонгуулиар
харуулсан. Гэхдээ Ардчилсан намын амин сүнс
болсон ардчилсан үзэл баримтлал, үзэл санаа эрсдэлд орохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, эрслэн
тэмцэж, ардчилсан бус үзэл санааг гал хамгаалагч
шиг өөрийгөө золиод ч хамаагүй аварч үлдэж чадна
гэдгээ дараа нь хангалттай батлан харуулсан билээ.
Ардчилсан намын амин сүнс болсон ардчилсан үзэл
санаанд аюул учрахад тэрбээр нам доторх ардчилсан
үзэл санаатай, хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн
эрх чөлөө, өмчтэй байх эрх чөлөөг дээдэлдэг,
эрүүдэн шүүлт, цаазын ялыг эрс эсэргүүцдэг
дэвшилтэт үзэл санаатай хэсгийг өөртөө нэгтгэн
тэмцсээр Ардчилсан намыг үзэл санааны нам хэвээр
байлгаж, өдий дайтай авч үлдсэн гэдгийг хүмүүс одоо
ойлгож байгаа болов уу. Түүний тэмцэл цэвэр үзэл
санааны тэмцэл байсан бөгөөд ардчилсан бус үзэл
санаа, ардчилсан бус үзэл санаатай удирдагчид
тамгаа өгөхгүй гэсэн тэмцэл байсан юм.

Ардчилсан намын дарга болж, тамгаа гардаж авлаа /2018 он/
Ингэж тэр үйл хэрэгт нь анхнаас нь оролцож, итгэл
Үнэмшлээрээ нэгдсэн ардчилсан намаа ардчилсан
чигээр нь авч үлдэх түүхэн үүргээ хариуцлагатайгаар
биелүүлсэн юм.

Намын тамгыг Лу.Гантөмөрт хүлээлгэж өгөв /2023 он/
МАН өнөөдөр сонгуулиар Ардчилсан нам ялж,
Украйны дайны талаар болчихгүй бодлого явуулан
хоёр хөрштэй үүсгэсэн ойлголцлыг баллачих вий, улс
орныг тогтворгүй байдалд оруулчих вий гэсэн
болгоомжлолтой байгаа нь дарга Л.Оюун-Эрдэнийн
сайхан хийсэн мэдэгдлээс харагдсан. Тэгвэл жирийн
ард иргэд монголчуудад МАН дахин үнэмлэхүй олонх
болж, ардчиллын замаасаа ухарчих вий гэсэн
болгоомжлол бас байна.


Энэ болгоомжлолыг арилгахад Ардчилсан намын
анхдагчуудаас үзэл санаандаа үнэнч үлдсэн гарын
таван хуруунд багтах лидерийн нэг С.Эрдэнэ чухал үүрэг гүйцэтгэх учиртай юм. Тэрбээр үзэл
баримтладдаа хатуу зогсдог гэдгийг улс төрийн
замналаараа харуулснаас гадна, сүгсэлзүүр, хөнгөн
улстөрч биш, улс орны эв нэгдэл чухлыг ойлгож, эрх
ашиг дээрээ нэгдэж чаддаг гэдгээ цар тахлын үед
баримталж байсан бодлогоороо хангалттай баталж
харуулсан билээ.

Эх сурвалж: zuv.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *