УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт МАН-аас нэр дэвшигчдийн уулзалтад Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 500 гаруй эмэгтэй оролцжээ
УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчдийн иргэдтэй хийх уулзалт үргэлжилсээр байна.
Тэд өчигдөр бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзсан бол өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эмэгтэйчүүддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулжээ.
Ер нь тус тойргийн нэр дэвшигчид уулзалтаа нэлээн чөлөөт байдлаар хийдэг. Энэ удаагийн уулзалтаа энэ зарчмаараа хийж, халуун дотно уур амьсгал дунд өндөрлөсөн байна.
Уулзалтад Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөл болох 500 гаруй эмэгтэй оролцжээ.