Sxcoal: Монголын нүүрсний олборлолт 40, төмрийн хүдрийнх 16 хувиар өсжээ

0

Монголын  нүүрсний олборлолт 2024 оны тавдугаар сард 8.28 сая тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 40.31 хувиар, сард 7.13 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд үндэслэн “Sxcoal” мэдээлжээ.“Sxcoal”-ийн мэдээлснээр Монгол Улс энэ оны эхний таван сард нийт 36.71 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оныхоос 23.54 хувиар өссөн байна. Тавдугаар сард Монголын төмрийн хүдрийн олборлолт 1.13 сая тонн болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.26, 31.33 хувиар өссөн нь дөрөв дэх сардаа дараалан өссөн үзүүлэлт юм.

undefined
undefined

Төмрийн баяжмал 372,200 тонн болж, өмнөх сараас 89,61 хувиар, сард 20,96 хувиар өссөн байна. Монголын төмрийн хүдрийн олборлолт 1-5-р сард 3.48 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 58.62 хувиар өссөн байна. Төмрийн элсний гарц 2.10 сая тонн буюу өмнөх оныхоос 35.90 хувиар өндөр, төмрийн баяжмалын үйлдвэрлэл 112.99 хувиар өсөж, 1.38 сая тонн болжээ. Эх сурвалж: Coalresource.com

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *