“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ” –Д ЗОХИОН БАЙГУУЛНА
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёлын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” төвтэй хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг 7-р сарын 9-ний өдрийн 11 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд 18 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Дээлтэй Монгол Наадмын эхэнд Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалд Монгол туургатан улсуудын төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуй нэгж байгууллагын албан хаагчид хамгийн сайхан дээл хувцсаараа гоён жагсана.
Наадмын үеэр:
- Шилдэг дүүрэг
- Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
- Шилдэг дээл урлаач
- Шилдэг бүжгийн аяны оролцогч
- Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
- Хамгийн сайхан дээлтэй оролцогч
- Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч
- Хамгийн сайхан дээлтэй хүүхэд шалгаруулах юм.
Мөн Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж, үдэш нь хүүхэд залуучууддаа зориулан “Дээлтэй диско” орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт,зохион байгуулна.