П.Энхмөнхийн хулгайд алдагдсан эмээл, хазаар, малгай зэргийг олоогүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 12-13-нд шилжих шөнийн 04.00 цагийн үед /2023.07.13/ “Хүй долоо хутаг”-т буудалласан уяач П.Энхммөнхийн гэрээс эртний хоёр эмээл, хазаар, зааны ясан хөөрөг, жижиг мөнгө аяга, Тод манлай уяачийн зэндмэнэ эрдэнийн оройтой малгай зэрэг хулгайд алдагдсан хэрэг гарсан билээ.
Тэгвэл тус хэргийг илрүүлээгүй байгаа бөгөөд хэргийг одоогоор хаагаагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Уяач Д.Энхмөнх хэрэг гарсны дараа дээрх алдагдсан эд зүйлсийн талаар баттай мэдээлэл өгсөн иргэнд 100 сая төгрөг өгнө гэдгээ мэдэгдэж байсан юм.