Хэнтий аймгийн Дадал суманд хатуу хог хаягдлын байгууламж ашиглалтад орлоо

0

Түүхэн Аялал жуулчлалын гол бүс нутаг болох Дадал суманд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн хог хаягдлын байгууламж ашиглалтад орлоо.

Энэ нь хатуу хог хаягдлыг хөрсний хамгаалалттай 28000м3 багтаамжтай байгууламжид дарж булшилдгаараа хөрс бохирдуулахгүй байгаль орчинд ээлтэй технологи юм. Хог хаягдлын байгууламжийн бүрэлдэхүүнд бие даасан дулаан, ариун цэврийн байгууламж, дотор 00 душтай харуул хамгаалалтын ажилтан ажиллах тохитой орчин бүрдүүлсэн 10х5м-н харьцаатай дүнзэн харуулын байр, ойр орчныг гэрэлтүүлэх цамхаг гэрлүүд, хог ачилтын машиныг жин тонныг хэмжих пүү, ландфилийн үүр лүү орох сайжруулсан шороон зам зэрэг цогц байгууламж юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *