Синьхуа: Монголын УИХ-ын сонгуулийг гаднын 259 ажиглагч ажиглана
Монгол Улсад удахгүй болох УИХ-ын ээлжит сонгуульд дэлхийн 40 гаруй улс, олон улсын 21 байгууллагаас нийт 259 ажиглагч оролцохоор болсон тухай Сонгуулийн ерөнхий хорооноос лхагва гарагт мэдээлснийг иш татан Синьхуа агентлаг мэдээлжээ. Тус агентлаг “Сонгуулийг олон улсын хэвлэл мэдээллийн 12 байгууллагын 27 сэтгүүлч сурвалжлахаар болсон байна. 3.5 сая хүн амтай Монгол Улс УИХ-ын сонгуулийн товыг ирэх баасан гарагт товлосон. УИХ-ын сонгуульд 19 нам, хоёр эвслээс 1294 нэр дэвшигч, мөн 42 бие даагчийг СЕХ бүртгэжээ. Хуулийн дагуу сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсооно. Санал авах өдөр Монгол Улсын нийт 2 сая 238 мянга 360 иргэн саналаа өгөхөөр байна. 2023 оны тавдугаар сард парламент тус улсын Үндсэн хуульд хууль тогтоогчдын тоог 76 байсныг 126 болгон нэмэгдүүлэх өөрчлөлтийг баталсан. Түүнчлэн УИХ-ын гишүүдийг сонгуулийн холимог тогтолцоогоор сонгох бөгөөд 78 гишүүн мажоритар, 48 гишүүн пропорциональ хэлбэрээр сонгогдоно” гэжээ.