Багануур дэд станцын дэргэдэх батарей хуримтлуурын станцын тендер зарлажээ

0

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх зорилгоор Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц барих компанийг сонгон шалгаруулах Олон Улсын нээлттэй тендерийг өнөөдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 26-ны өдөр зарлалаа.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Багануур цахилгаан түгээх дэд станцын баруун хойд талд төвлөрсөн цахилгаан хураагуурын зориулалтаар 5 га талбайд уг батарей хуримтлуурын станцыг байгуулахаар төлөвлөж байна.

Тус батарей хуримтлуурын станц нь 50 МВт-ийн хүчин чадалтай, 200 МВт.ц-ийн багтаамжтай, 50 Гц-ийн давтамжтай гурван фазтай байх бөгөөд 220/110/35 кВ-ын Багануур цахилгаан түгээх дэд станцад холбогдох юм байна.

Дээрх тендерийг Эрчим хүчний яамнаас баталсан техникийн даалгаврыг үндэслэн зарласан бөгөөд шөнө хуримтлуулсан эрчим хүчийг оргил ачааллын үед нийлүүлснээр төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах давуу талтай гэж үзжээ.

Эх сурвалж: Ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *