Сонгинохайрхан дүүргийн иргэд Энхбаярын Батшугарыг дэмжих 5 шалтгаан

0

Монголчууд ирэх дөрвөн жилд улс орноо удирдан
залах төрийн түшээдээ сонгоход гурав хоног үлдээд
байна. Дөрвөн жилд ганцхан олддог боломжоо
ашиглаад мэдлэг боловсрол, сэтгэл зүтгэлтэй гайгүй
хүнийг төрөө түшүүлэх юмсан гэсэн бодол
сонгогчдод бүгдэд нь л бий.Энэхүү хариуцлагатай үед
бид таны сонголтод нэмэр болох болов уу хэмээн
УИХ-ын сонгуулийн XI тойрог, СХД-т МАН-аас нэр
дэвшиж буй Э.Батшугарыг сонгох таван шалтгааныг
танилцуулж байна.
Банк, санхүү, эдийн засгийн шилдэг мэргэжилтэн,
барууны стандартыг Монголд нэвтрүүлэгч
УИХ-ын гишүүн Э.Батшугар банкир, эдийн засагч
мэргэжилтэй. Их сургуулиа төгсөөд гадаадын
хөрөнгө оруулалтын томоохон компани болох JP
Morgan-д ажиллаж их хэмжээний хөрөнгө оруулалт
босгож байв. Улмаар Монгол банкны дэд
ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа банк бүр тус
тусдаа пос машин ашигладаг байсныг өөрчилж аль ч
банкны пос машинд ямар ч төрлийн карт уншуулан төлбөр тооцоо хийх боломжтой болсон. Мөн банкны
шинэчлэлийн хүрээнд мобайл банкны үйлчилгээг
нэвтрүүлсэн нь тухайн үедээ том шинэчлэл болсон
бөгөөд одоо ч иргэдийн цаг завыг хэмнэж байгаа
чухал үйлчилгээ болоод байна.
Мөн түүний хувьд ард иргэдээ хүүгээр дарамталж, эд
хөрөнгийг нь хурааж авдаг банкны системийг халж,
реформ хийх хүсэлтэй. Мөн иргэдийг хар жагсаалтад
оруулж, банкны үйлчилгээ авах эрхийг нь
боогдуулдаг асуудлыг шийдэж онооны системтэй
болгох, хариуцлагатай иргэнийг дэмждэг банкны
системииг нэвтрүүлэх зорилготой байгаагаа ч илэрхийлдэг. Үүнийгээ ч хуулийн төсөл болгон УИХ-д
өргөн барьсан бөгөөд эхлүүлсэн ажлаа дуусгахаар
дахин УИХ-д нэр дэвшиж байгаа нь энэ юм.

Төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэдийн цаг
завыг хэмнэж өгсөн.

2020-2024 онд байгуулагдсан парламентын урдаа барих ажил бол яах аргагүй төрийн үйлчилгээг
цахимжуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тэр дундаа
ЦХХХ-ны яам байгуулагдасаны дараахан Инновац
цахим бодлогын байнгын хорооны даргаар сонгогдсон Э. Батшугар том үүрэг гүйцэтгэсэн билээ.
Түүний хувьд салбарын сайд Н. Учралтай хамтран
төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг
арилгах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах
зорилго бүхий олон хуулийг санаачлан батлуулсны
баталгаа нь өнөөдрийн E-Mongolia системээс 1200
гаруй төрийн үйлчилгээ авах боломжтой болсон нь
юм. Мөн түүнчлэн бизнес эрхлэгчид шинээр компани
байгуулах бол олон шат дамжлага дамжиж цаг
алддаг байсан бол өнөөдөр E-businnes флатформоор
дамжуулаад цахимаар компаниа байгуулах
боломжтой болсон нь том дэвшил байлаа. Түүгээр
зогсохгүй төрд байгаа мэдээллийг иргэнээс
шаарддаг байдлыг халуулж, хороо болгонд төрийн
Үйлчилгээ үзүүлэх “КУРДАН” төв байгуулах тогтоолын
төслийг санаачлан батлуулсан байна. Энэ мэтээр
төрийн үйлчилгээг цахимжуулж, сайжруулах 109
хууль батлуулсан нь түүхэн дэх хамгийн олон хууль
нэг дор баталсан тохиолдол болон бүртгэгдэж байв.
Энэ бүхний ард Э.Батшугарын оролцоо, дэмжлэг их
байсан нь тодорхой. Салбарын сайдтай нягт хамтран
ажиллаж, УИХ-ын дэмжлэг аван 109 хуулийг
батлуулснаар өнөөдөр иргэд төрийн үйлчилгээгээ
утаснаасаа эсвэл хорооноос авах боломж бүрдсэн
байна.

“Хөгжлийн банк”-ны луйврыг илчилсэн.
Э.Батшугар банкир мэргэжилтэй. Тэр утгаараа
Хөгжлийн банкны хэрэг ид мандаж байх үед
Хөгжлийн банкны хэргийг хянан шалгах түр хорооны
бүрэлдэхүүнд багтан ажилласан. Ингэхдээ тэр зүгээр
нэг орон тоо бөглөх бус цаастай ноцолдож, гүйлгээ
бүрийг нь шалгаж байсан гэдгээрээ онцлогтой.
Э.Батшугар Хөгжлийн банкны түр хорооны
гишүүнээр ажиллаж байх үедээ зургаан портер цаас
Хөгжлийн банкаас авсан зээлээрээ казино тоглосон,
ББСБ-аар мөнгө угаасан гэх мэт олон асуудал олон
нийтэд ил болсны ард Э.Батшугарын оролцоо мөн л
байлаа. Тодруулбал зургаан сарын хугацаанд долоон
портер бичиг цаастай танилцаж, гурван сая гүйлгээг
нэг бүрээр нь шалгаж, нотлох баримтуудаа шүүхэд
шилжүүлснээр хөгжлийн банкны хэргийн ард гарсан
билээ. Эцэст нь Хөгжлийн банкны 1.6 их наяд
төгрөгийн зээл эргэн төлөгдөж, тус банк дампуурах
эрсдлээс гарсан байна.
Байгалийн баялгийг ард иргэдэд тэгш хуваарилахыг
шаардсаар санасандаа хүрсэн
Түүний хувьд байгалийн баялгийг ард иргэдэд тэгж
хүртээмтэй хүртэх ёстой гэдэг байр суурийг
илэрхийлсээр ирсэн улс төрчдийн нэг. Үндэсний
баялгийн сангийн тухай хууль хэлэлцэгдэхээс ч өмнө
баялгийн сангийн тухай хуулийг өргөн
барьж батлах ёстой хэмээн байр суурь илэрхийлж
байлаа. Үүний үр дүнд Үндэсний баялгийн сангийн
тухай хуулийг батлагдахад үнэтэй хувь нэмэр оруулж,
олон нийтэд хуулийн төслийн талаар таниулж байсан
улс төрчдийн нэг юм.

Үүний үр дүнд ард иргэд байгалийн баялгийн үр ширээ хүртэх боломж бүрдэж , эрүүл мэнд,
боловсрол, орон сууц гэсэн гурван суурь асуудлаа
шийдүүлэх эхлэл нь тавигдсан юм.
Боловсролд анхаардаг түшээ
Э. Батшугар улс орны ирээдүй болсон хүүхэд,
залуусын ирээдүйг гэрэл гэгээтэй байлгахыг чин
сэтгэлээсээ хүсдэг. Тэр ч утгаараа боловсролын
салбарт маш их анхаарал хандуулдаг, төрийн
бодлого, шийдвэрийн хэрэгжилт удаашралтай, цаг
алдаж байвал өөрөө хөрөнгө гаргаад ч болтугай эхлүүлье гэдэг сэтгэлтэй улстөрч.
Тэрбээр ЦХХХ-ны сайд Н.Учралтай хамтран ЕБС-ын
151-р сургуулийг өөрсдийн санхүүжилтээр
Кэмбриджийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн нь юм.
Түүний хувьд бүх сайн сургуулиуд Зайсан эсвэл
хотын төвд байдаг. Яагаад СХД-т ОУ-ын хөтөлбөртэй
сайн сургууль байж болдоггүй юм бэ хэмээн ярьж
байсан нь тойргийнхоо сурагчдын боловсролд ямар
их анхаардыг баталгаа биз.
Түүнээс гадна өнгөрсөн жилүүдэд батлагдсан
боловсролын багц хууль, сургуулийн өмнөх
боловсролын хууль зэрэг олон хуулиудад идэвхи
санаачлагатай оролцсон билээ. Үүний үр дүнд
боловсролын салбарт реформ хийгдсэнийг дурдах нь
зүйтэй биз.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *