Жуулчдад морин хөтөч хийж явсан 15 настай хүүхэд нуурын усанд осолджээ

0

Төв аймгийн Эрдэнэ суманд жуулчдад морин хөтөч хийж явсан 15 настай хүүхэд сураггүй алга болсон дуудлагыг Онцгой байдлын байгууллага зургаадугаар сарын 28-ны өдрийн 22:30 цагт хүлээн авчээ. 

Тодруулбал,Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Хэрхлүүр нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 188 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ зургаадугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагийн орчим морин аялал хийж явсан 40 хүн “Хэрхлүүр” нуурын эрэг дээр амраад аяллаа цааш үргэлжлүүлэх үед тэдний морин хөтөч хийж явсан нэг хүүхэд сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлагыг тус өдрийн 22:30 цаг Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ. 

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Цагдаагийн тасгийн алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран зургаадугаар сарын 29-ний өдрийн 00:53 цагт сумаас гарч, 100 км замыг туулан 19:53 цагт очиж, А/15 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Мөн өдрийн 22:30 цагт цогцсыг нь “Хэрхлүүр” нуурын эргээс 4 метрт, усны гүнд байгааг олж тогтоон тус аймгийн сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгчээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *