MCS-ээс угшилтай гишүүд

0

УИХ-ын шинэ гишүүд өнөөдөр тангаргаа өргөв. Тэдний дунд цэнхэр торгон дээлтэй М.Соронзонболд гишүүн эрхгүй анхаарал татав. Буриад дээлээрээ гангарсан тэрээр анх удаа УИХ-ын гишүүн боллоо.

ХХБ-нд олон жил ажилласан банкир М.Соронзонболд М банк буюу MCS группийн олон жил хүлээсний эцэст байгуулсан, нео банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгаас нэр дэвшсэн.

MCS-ийн угшилтай гэж хэлж болох хоёр дахь гишүүн нь МҮХАҮТ-ын дарга М.Энхтүвшин. Тэрээр МҮХАҮТ-ын даргад өрсөлдөж, ялалт байгуулсан ч МАН-аас тавьсан саналыг хүлээн зөвшөөрч, жагсаалтаар УИХ-ын гишүүн болов. Шарк М.Энхтүвшин гэж олонд танигдсан тэрээр MCS группийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Тус группийн эзэдтэй ах дүүгийн холбоогүй ч өндөр албан тушаалд очсон цөөн захирлын нэг гэгддэг байв.

УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатар дөрөв дэх удаа парламентад ажиллана. Түүний эхнэр Т.Болормаа “Интермед” эмнэлгийн Ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байгаа бөгөөд MCS групп, АПУ компани тус эмнэлгийн хувьцааг эзэмшдэг юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *