2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ – ХЯНАЛТ ТАВЬСАН НИЙТ ХЭРГИЙН ДИЙЛЭНХ НЬ ЗАЛИЛАХ, ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ БАЙНА

0

Прокуророос 2024 оны эхний хагас жилд хэрэг бүртгэлтийн 49.106 хэрэгт хяналт тавьж ажилласнаас дийлэнх нь бусдын эд хөрөнгийг залилсан, хулгайлсан гэмт хэрэг байна. Тодруулбал,

-Залилах гэмт хэрэг 15.053 буюу 30.6 хувь;

– Хулгайлах гэмт хэрэг 12.650 буюу 25.8 хувь;

– Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 4562 буюу 9.3 хувь;

– Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 1803 буюу 3.7 хувь;

– Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 1595 буюу 3.2 хувь;

– Авлига, албан тушаалын гэмт хэрэг 1.328 буюу 2.7 хувь;

-Мал хулгайлах гэмт хэрэг 1132 буюу 2.3 хувь;

– Дээрэмдэх гэмт хэрэг 810 буюу 1.6 хувийг тус тус эзэлж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *