iToim.mn Монголын анхны сервергүй мэдээллийн сайт боллоо

0

iToim агентлагийн найман жилийн ой өнөөдөр тохиож байна. 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Монголын сэтгүүл зүйн салбарын нэгэн үеийн тод төлөөлөл, соён гэгээрүүлэгч, сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаяр агсан залуу сэтгүүлчдийн хамтаар “Үнэний талд…” уриатайгаар iToim агентлагийг үүсгэн байгуулж байв.

iToim агентлагийн үүсгэн байгуулагч Г.Отгонбаяр

iToim агентлагийн үүсгэн байгуулагч Г.Отгонбаяр

Бид найман жилийн хугацаанд Монголын хэвлэл мэдээллийн салбарт 40 гаруй мянган сэтгүүл зүйн бүтээл хүргэж, давхардсан тоогоор таван тэрбум удаа уншигджээ. Манай баг технологийн дэвшлийг ашиглан уншигчдадаа сэтгүүл зүйн чанартай бүтээлийг түргэн шуурхай хүргэсээр байна.

Энэ удаа iToim агентлаг “Mezorn” компанитай хамтран технологийн дараагийн үедээ шилжиж байна. “Mezorn” компани нь “UB Cab” аппликэйшныг хөгжүүлж, олон нийтэд танилцуулсан, технологийн тэргүүлэгч IT компани юм.

iToim & Mezorn

iToim & Mezorn

Технологийн шинэчлэлийн хүрээнд iToim.mn нь уламжлалт дотоодын серверт суурилсан системийг халж, үүлэн үйлчилгээ болон (Cloud Service) сервергүй технологит суурилсан (Serverless Technology) Монголын анхны мэдээллийн вебсайт боллоо. Ингэснээр дэлхийн топ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн адил хэдэн сая уншигч зэрэг хандахад хэвийн ажиллах боломж бүрдлээ.

Зорилго

Бид хөндлөнгийн болон мэргэжлийн шинжээчдийн байр суурийг эх сурвалжаас нь тоймлож, үйл явдлын учир шалтгааныг тайлж, “ЯАГААД” гэдэгт мэргэжлийн түвшний мэдээлэл, дүгнэлтийг олон нийтэд хүргэдэг цахим сэтгүүл зүйн шинэ өнгө аясыг Монголдоо нутагшуулахыг зорилго болгон ажилладаг мэргэжлийн редакц юм. 

Талархал

Найман жил биднийг дэмжсээр ирсэн уншигчид, редакцын үе үеийн сэтгүүлчид, найз нөхөд, хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүст гүн хүндэтгэлтэйгээр талархлаа илэрхийлье, баярлалаа.

Тун удахгүй iToim аппликэйшнаа уншигч таны гарт хүргэх гэж буйг дуулгахад таатай байна. 

iToim.mn Монголын анхны сервергүй мэдээллийн сайт боллоо

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *