Жалга руу унах гэж байсан ачааны машиныг татаж гаргажээ
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаан булаг багийн нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 10 км-т орших Хөх толгой гэдэг газар “Ачааны автомашин авто замын хажуугийн жалга руу унах гээд байна” гэсэн дуудлага 7-р сарын 04-ний өдрийн 13:55 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдын очиход Даланзадгад сумаас Хүрмэн сумын чиглэлд зорчиж явсан иргэн У-ын “Супергреат” загварын ачааны автомашин замаас гарч жалга руу унах гэж байсныг татаж гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.