АН-ын Улс төрийн зөвлөлийн хаалттай хурлаар хэн, юу ярив?

0

АН-ын УТЗ өчигдөр хуралдаж ЗГ-т хамтрах эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Олон цаг хуралдаж санал хураахад УТЗ-ийн гишүүн УИХ-ын гишүүн Б.Жаргалан, М.Чимэддорж нар эсрэг санал өгсөн байна.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хувь улстөрчийнхөө хувьд дэмжихгүй байгаа ч ҮБХ улс төрийн шийдвэр гаргасан тохиолдолд дагаад явна гэдгээ илэрхийлээд гарсан байна. Харин УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ҮБХ хуралдуулж сонгуулийн үр дүнгээ ярилцаж, санхүүгийн аудит оруулах шаардлага тавих гарын үсэг зуруулж эхэлснээ мэдэгджээ. Б.Пүрэвдорж ЕНБД-аар ажиллаж байсан Э.Одбаярт хариуцлага тооцох, цаашид ЗГ-т ажиллахгүй байх ёстой гэж үзэж байгаа ч Л.Гантөмөрийг Шадар сайдаар ажиллахыг эсэргүүцэхгүй гэжээ.
М.Чимэддорж үгэндээ “Үндсэн хуулийн олонхийг бүрдүүлсэн засаг дангаараа засаг байгуулахаас татгалзан, АН-ын урьж байгаа нь буруу. Ардчилсан Үндсэн хууль батлагдснаас хойш олонхи болсон нам 2008 онд нийгмийн тогтворгүй байдал үүссэн үндэслэлээр хамтарсан засаг байгуулж байсан. Энэ удаад ийм шалтгаан байхгүй байна. Нэгэнт хамтрах шийдвэр гаргаад явж байгаа бол давхар дээлтэй олон сайдтай болох, тэр тусмаа УИХ-ын гишүүдийг дэд сайд, эсвэл салбар хариуцсан сайд гэх мэтээр нэрлэж ЗГ-ын гишүүн болговол засаглалын хяналт тэнцлийн зарчим алдагдаж, засаглалын хямралд хөтлөх эрсдэлтэй гэж анхааруулав.
Мөн өнгөрсөн хугацаанд өмчийн эрхийн баталгааг дордуулсан, хувийн хэвшлийн хөгжлийг боогдуулсан олон хууль давхар дээлтэй гишүүдийн асуудал цэцээр хэлэлцэгдсний дараа батлагдсныг” сануулжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *